Array ( ) С.Эрдэнэ тангараг өргөснөөр Д.Зоригт ногоон гэрлээр гарах нөхцөл бүрдлээ

С.Эрдэнэ тангараг өргөснөөр Д.Зоригт ногоон гэрлээр гарах нөхцөл бүрдлээ
2009/10/10
Share |
Хүмүүс:
Компани:

С.Эрдэнэ өчигдөр тангарагаа өргөлөө. УИХ-ын танхимд хэдэн өдөр шазайтал сууж байгаад гишүүн боллоо. “Овоо шөрмөстэй эр юм” гэж гишүүд ярьж байсан. НХХЯ С.Эрдэнэтэй давж заалдсан тул МАХН түүний эрхийг баталгаажуулахаас түр түдгэлзэж байсан юм. Шүүхийн асуудал нэг тийшээ болоогүй байхад, бүрэн эрхийг нь баталгаажуулахгүй гэж МАХН гүрдийсэн бол, хар хүний өмнөөс шар хүн гэгчээр шүүхийн өмнүүр УИХ орох нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж АН-ыхан тайлбарлаж байсан. Энэ маргаан 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн хугацаа дуустал үргэлжилж болохоор нөхцөл бүрдээд байсан.

АН-ынхан МАХН-ыхантай тохиролцож чаджээ. Чадсан учраас С.Эрдэнэ тангарагаа өргөжээ гэсэн яриа ордонд хүчтэй яригдаж байна. “Баянгол дүүргийн 25 дугаар тойргийг манайх авъя. 24 дүгээр тойргийг танайх ав” гэж АН-ыхан үгссэн гэнэ. Үүний дагуу МАХН-ын бүлэг хаалттай хуралдаж, тэндээсээ чуулганы танхимд шуудхан явж ороод С.Эрдэнийн эрхийг баталгаажуулж орхисон байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг Хамтарсан Засгийн газар бодлогоор дэмжиж гарган, Р.Бурмааг золигт гаргахаар болжээ. Ингэснээр Р.Бурмаагийн нам нь МАХН-тай өвөр түрийндээ орсноор түүнийг тойргийн гадна орхиж байгаа юм байна. Ер нь ч Р.Бурмааг Чингэлтэй дүүрэгт танигдаж байг гэж АН илгээснээс бус түүнийг ялна гэж найдахгүй байгаагаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн “заргач шар” З.Энхболд хоёр л сурталчилгаанд нь бараа болж, бусад нь далдуураа Д.Зоригтыг балиашиглаж суугаад байна гэсэн яриа сонгууль эхлэхэд гарсан нь ийм учиртай аж.

Түүнээс гадна намынхаа Бага хурал дээр нэрээ татсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр далдуур Р.Бурмааг дэмжиж, санхүүжүүлж байгаа нь тодорхой болжээ. Р.Бурмааг гаргаж, Д.Зоригтыг унагах хэд хэдэн шалтгаан түүнд байгаа аж. Д.Зоригт унана гэдэг С.Баяр хоёр дахь удаагаа сонгуульд уналаа гэсэн үг. Хоёронтоо бүдрэх нь түүнийг зайлуулах хамгийн том шалтгаан болно. Түүний оронд Н.Энхбаяр суух гэж яарч байгаагаас Р.Бурмааг дэмжиж байгаагаа нууж хаах гэж оролдохгүй байгаа аж.

Ийнхүү Р.Бурмааг бодлогоор унагах ба гаргах хоёр сонирхол хүчтэй явж байна

Сэтгэгдэл
zorigtiig demjiinooo
2011-08-12 14:46:00
Burmaa uneheer shudarga emegtei sanagddag. Yun Erdene luivarchun... Herev AN tiim bodlogo barij baigaa bol ih l muuhai baina daa. Burmaag demjihiig uuriinhuu taniluud hurshuud naizuudiin hureend salbarluulan urnuulnee. Amjilt husie
2011-08-12 14:46:00
Бурмаагийн төрсөн дүү Бадрал Энхбаярын сүлжээний хүн шүү дээ. Аль эртнээс тэд цаагуураа холбоотой л байсан. Өнөөдөр ч эхэлсэн юм биш. Энхбаярт аз болж АНынхан Бурмааг нэр дэвшүүлж дээ.АНын гудасныхны зөрчил цаана нь бас байгаа.
2011-08-12 14:46:00
jkljklnjbb
2011-08-12 14:46:00
Шударга юм алга болжээ.Эрдэнэ гэх улаан луйварчин бас алуурчин, Бурмаа гэх луйварчдын бууны нохой аль ч ялгаагүй хараал, танхайрлаас өөрийг хийх чадалгүй. Монголын төр үнэхээр бузарлагджээ
2011-08-12 14:46:00
ard tvmen eh orniihoo toloo yum hiie gj gardag bizdee getel 2namiin zugaagaa garagdag togloom bolood bh yum ard tvmen eh orond heregtei hvn l garah estoi dewsheed bga nohduud bvgd adilhan luuwarchin
2011-08-12 14:46:00
Энхбаярыг магтан дуулдагсан. танай сайтанцар. Одоо ч та нар хоосон хоносоон
2011-08-12 14:46:00
enxboldiin xuurai dvv zorigtiig demjie
2011-08-12 14:46:00
ýêñ åðºíõèéëºã÷ íýðýý òàòàæ ÷àäñàí þì Áóðìàà òàòàõ áàéëã¿é äýý
2011-08-12 14:46:00
tanai ene lalar sait shar deelt hvn muutiig magtan duuldag baisan odoo yasan be enhbayr udahgvi shorond ornoo geed bicheech de
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.