Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
АТГ-аас экс ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг эрх мэдлээ хэтрүүлэн, их хэмжээний мөнгө ашигласан гэх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Мэдээлэл гарсан цагаас эхлэн олон нийтийн дунд шударга ёс үнэртэж эхэллээ гэх хандлага ажиглагдаж байгаа. Мэдээж энэ бүхэнд ерөнхийлөгчийн АТГ-т хийсэн гэнэтийн айлчилгаа нөлөөлсөн байх учиртай. Гэвч Н.Энхбаярын хэрэг бүрдүүлэх энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, УИХ-ын 75-дахь гишүүн С.Эрдэнийн тангарагийг өргүүлэхгүй байна гэх яриа хариуцлагатай хүмүүсийн амнаас гарах болсон нь оргүй үг биш бололтой. Түүнчлэн хоёр гишүүнийг барьцаалуулснаас болон “авилгалын загалмайлсан эцэг”-ийн мөрөөр орсон замнаас ухрах ёсгүй хэмээн сануулж байгаа билээ. Ямартай ч Монголын төр хэмээх нэгэн хаялагатай “компани”иас төрөн гарсан тэрбумтнуудын сүлжээг илрүүлэхийн тулд энэ эрхэмийг шалгах нь зайлшгүй хэрэг. Нэгэнтэй анхын алхамаа хийсэн АТГ-ынхан одоо гол гогцоогоо хөөн задлах л үлдээд байна. Харин ард түмний нүд, чих улам л хурц болж байгааг эрхмүүд мартах учиргүй биз