Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

МАХН-аас нэр дэвшигч Д Зоригт нийслэлд тулгамдсан асуудалуудыг зоригтой шийднэ. Энэ сарын 18-нд болох УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан байна.Бие даагчидийн нэр дэвшигчийн үнэмлэхийг тойрогийн хороо хуралдаж хэлэлцсэний дараа гардуулах юм байна.УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн хороо өнөөдөр нэр дэвшигчидийнхээ үнэмлэхийг гардуулан өглөө. Нөхөн сонгуульд нэр дэвшихээ анх мэдэгдсэн дарааллаар нь нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсанюмаа.
24-р тойргийн өнөхн сонгууль МАХН-аас нэр дэвшигч Зоригт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Төмөрсүх Монголын ардчилсан холбооноос нэр дэвшигч Энхтүвшин Монголын уламжилалын нэгдсэн намаас нэр дэвшигч Жаргалсайхан нарын 4-н хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ 24-р тойргийн хорооноос гардаж авсан юмаа. Харин АН-аас нэр дэвшигч Бурмаа нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажилгаанд хүрэлцэн ирсэнгүй ээ. 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Зоригтийг УИХ-ын дарга Лүндээжанцан тэргүүтэй намынх нь нөхөд дагалдан ирсэн юмаа. Зоригтийн хувьд нийслэл хотод тулгамдсан асуудалуудыг шийдэхийн төлөө ажиллахаа хэлээд 2008 оны сонгуульд МАХН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.Нэр дэвшигч Зоригтийг 24-р тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардадаад гарч ирхэд түүнийг дэмжигчид угтан авсан юмаа.Хуулийн дагуу ийнхүү нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсанаар сонгуулийн сурталчилгаа эхлэж байна
TB9 tv