Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Продакшныхаа ажилаас чөлөөлөгдөн овоо зав зайтай болсон дуучин Болд удахгүй хилийн чанадыг зорих гэж байна. Шинэ залуу уран бүтээлчдийг стиль имижтэй нь бэлтгэн гаргах гэж овоо хүч хөдөлмөр зарцуулдаг байсан тэрээр хөдөлмөрийнхөө хөлсийг ч тултал авдаг байсан гэдэг. Байнгын бизнесээсээ хөндийрөөд нэлээн хэдэн сарын нүүр үзсэн мань хүнд мөнгө хэрэг болсон бололтой Австралид байгаа монголчууддаа өөрийнхөө тоглолтыг хүргэнгээрээ, шинэ киногоо толилуулаад ирэх аж. Түүний тоглолт 11-29-нд болохоор хэдийн товлогдоод байгаа юм байна. Дашрамд хэлэхэд дуучин Болдын тоглолтын тасалбар оюутнуудад 50 AUD (61000 төг) энгийн монголчууддаа 80 AUD-оор (98200 төг) борлуулагдах гэнэ. Мөн киноных нь билет ч яггүй үнэтэй сонсогдож байна билээ. Монголдоо 4000 төгрөгөөр үзчихсэн бидэнд 20 AUD (24500 төг) чанга сонсогдож болох ч Австралид байгаа монголчууд маань энэ үнийг харамгүй төлөөд “Би чамд хайртай”-гаа үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн шүү