Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Самуэль Это`О өнгөрсөн зун Барсагаас Интер лүү Златан Ибрахимовичийн наймаанд багтан шилжсэн билээ. Түүнийг Интер 20 сая еврогийн өртгөөр өөрийн болгосон. Харин Это`О одоо Барсагаас энэ мөнгөний 15 хувийг нэхэж эхэллээ.Барса түүнийг зарж олсон мөнгөний 15 хувийг Это`О авна гэж үзэж байна. 2 тал шүүх заргадаа хүрэхгүйгээр тохиролцоно гэдэгт ч найдаж байгаа гэнэ. 20 сая еврогийн 15 хувь нь 3 сая болж байгаа аж.Харин энэ талаар Барсагийн тал эсрэг байр суурьтай байна. Тэд энэ мөнгийг өгөх бодолгүй байгаа бөгөөд Это`Ог дотоодын буюу Испаний аль нэг багт зарсан бол дээрх 15 хувийг өгөх байсан гэжээ. Испаний хөлбөмбөгчдийн холбооны дүрмэнд ч ийм утгатай заалт байгаа аж.Гэхдээ Это`Од нэг найдвар байгаа нь өмнөх жишиг. Өөрөөр хэлбэл Депортиво- Ньюкаслын хооронд болсон Алберт Лукегийн 14 сая еврогийн шилжилтийн дараа Луке үнийн дүнгийн 15 хувь буюу 2.1 сая еврог авч байжээ. Это`О – Барса шүүхэд очвол магадгүй энэ жишгийг харгалзаж үзэж болох юм.Юутай ч Барсагаас явсан ч хөгжөөн дэмжигчдийн хүндлэлийг хүлээсэн хэвээр байгаа Это`О хуучин багтайгаа зарга үүсгээд байна. Хэрхэн шийдвэрлэгдэхийг харж л байя
TB9 tv