Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Улс төр, бизнесийн салбарт одтой яваа эрхмүүдийн нэлээдгүй хэсэг нь тамирчин тэр дундаа бөхчүүд байдгийг манайхан юу эс андахав. Ц.Цэрэнпунцаг гарьд, А.Сүхбат аварга гээд л архины бизнест хөлөө олсон бөхчүүдийн араас дутчих вий гэсэн шиг Г.Өсөхбаяр аварга ч байр сууриа эзэлж эхлээд байгаа. Эхлээд бизнес ирээдүйдээ улс төрийн замыг сонгодог халхын хүчирхэг эрчүүдийн жишгээр Өсөхбаяр аварга бизнесээ өргөжүүлж барилгын салбарт хөл тавьсан. Харин ИТХ-д нэрээ дэвшүүлээд татаж байсан Өсөхөө аварга цаашид улс төрд орох бодолгүй явдгаа шуудхан хэлээд авчээ. Амьдрахын эрхээр бизнест хөл тавьсан ч даян аварга маань эцсээ хүртэл монгол бөхдөө л өөрийгөө зориулж явна гэнэ билээ.