Array ( ) Нөхөн сонгуульд 146 сая төгрөг төсөвлөжээ

Нөхөн сонгуульд 146 сая төгрөг төсөвлөжээ
2009/09/22
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өгөөд байсан БНН,ҮШН,ХХН-уудыг оролцуулахгүй гэсэн шийдвэр СЕХ-оос гаргажээ. 2008 оны сонгуулийн дараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу сонгуулийн зардлаа цаг тухайд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн намуудыг сонгуульд өрслдөх эрхийг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр Б.Жаргалсайхан, М.Энхсайхан нарын дахин парламентад суух мөрөөдал талаар болов.  Ямартай ч Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд МАХН, Ардчилсан нам, МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг нам, Ардчилсан хөдөлгөөний нам гэсэн 6 нам оролцох эрхээ олж авлаа. Эдгээр намуудын нэр дэвшигчид 29-ний өдөр үнэмлэхээ гардан авч сурталчилгаагаа эхлэх юм. Дашрамд дурдахад энэ удаагийн сонгуульд зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 146 сая төгрөг төсөвлөжээ

Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.