
Ерөнхийлөгчийн өршөөлд багтсан БНН-ын дарга Б. Жаргалсайхан өөрийгөө өршөөгдөөгүй цагаатгагдсан хэмээгээд, хэлмэгдсэний нөхөн төлбөр болгон төрөөс таван тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Аавын хаалга татахаас айн, аргаа барахдаа экс ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хийн “шалдаа бууж” явсан тэрээр өнөөдөр арай хийн ялгүй үлдсэн нь хангалттай биш санагджээ. Долдугаар сарын нэгний явдлаас болж улс төрийн карьер, бизнесийн нэр хүнд сэвтсэн учир ийнхүү төрөөс нөхөн төлбөр шаардаж байгаа аж. “Ичсэн хүн хүн ална” гэж тэр арай сэрүүн зүүдлээд байгаа юм биш биз дээ.