Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин С.Сэрчмааг казино Байгалийн хүүтэй холбодог. Гэтэл сүүлийн үед түүнийг өвөрмонгол амрагтай болсон гэсэн “шуум“ газар авлаа. Өвөр Монголын уул уурхайн нэгэн компанийн захирал залуутай учир ургуулж, тэр нь манай дуучин бүсгүйд хятад хэл болоод зан заншил, хувцасныхаа соёлоос багагүй зааж байгаа гэх.
Байн байн өмнөд хөршийг зорьдог дуучин маань тэнд болсон нэгэн тоглолтын үеэр “учиргүй“ хятад стилийн хувцас өмсөн хятадаар дуулсанд олон хүн гайхжээ. Тоглолтын дараа монголчуудтай уулзахдаа өвөрмонгол аялгаар яриад унасан гэнэ. Монголын таван дивагийн нэг, зарим нь попын гүнж хэмээн өргөмжилдөг турьхан бүсгүй Өвөр Монголын бэр болж магадгүй байгаа гэнэ лээ.
Улаанбаатар сонин