Array ( ) Д.Дорлигжавын ээлжит сүржигнэл

Д.Дорлигжавын ээлжит сүржигнэл
2009/08/19
Share |
Хүмүүс:
Компани:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Москвагаас “тэсрэх бөмбөг” тээж иржээ. Баярын мэдээ шуурхайлан дамжуулж байгаа юм шиг “ОХУ Их өрийг тэглээгүй юм билээ” гэж сүр бадруулан зарлав.  Д.Дорлигжавын босгосон овоон дээр шаазгай сууж, “Их өр тэглэсэн улс төрийн шоу ахин эргэлзээ төрүүлж эхэллээ. Монголын төр бажигадлаа” гэх зэргээр өлгөж байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монголд айлчлах бэлтгэлийг хангахаар Москвад ажилласан, Ц.Элбэгдоржийн ажлын аппаратын даргын цаг үеээ олоогүй, шүүн тунгаагаагүй энэ мэдэгдэл Халх голын 70 жилийн ойн өмнө дайны хажуугаар бяцхан дажин тарьж байгаа нь энэ. Айлчлалын бэлтгэл хангахаар явсан хүн өөрөө айлчилсан мэт ярилцлага өгч дүвчигнэн, улс төрийн үр дагаврыг нь тооцоогүй, бодлогүй зүйл ярилаа.

Ерөнхийлөгч, Засгийн газрынхаа нэгэнт эцэслэн шийдчихсэн асуудлыг хэн нэг орос түшмэл хэрээс хэтрүүлэн давж ярьсныг, эс бөгөөс аль нэг яам нь тийм санаархал цухалзуулсан байлаа гэхэд  “Их өр шийдэгдээгүй юм байна” гэж авах, гээхийн ухаангүйгээр, аман доор хагархай гэгчээр “Талын цуурай” радио станц болж дамжуулан түгээх нь тоглоом биш.

Монголын уран, нүүрсний ордыг ашиглах стратегийн зорилгоо хангах, Хятадтай харилцах хүрээнд Төв Ази дахь сонирхлоо бэхжүүлэх шаардлага Орост бий. Хуучин шинэ уяа цалам ашиглах улс төрийн тоглоом тоглож байж ч болно. Өгөөш байна уу, тоглоом байна уу үмхэж шүүрээд байх нь Монгол улсад шоглоомтой. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын дарга Д.Дорлигжав миний өрөөнд тагнах чагнах хэрэгсэл тавьчихсан байна гэж сүр бадруулаад, няцаалтанд ороход сайндаа л Р.Гончигдорж хэдэн оноо алдсан биз. Харин Ерөнхийлөгчийн тамга хадгалагч хүн Монголд ашиггүй элдэв мэхэнд гүйж очоод өнхөрч унаад байх нь өөр хэрэг. Санаатай биш ч бай хэлэхээсээ өмнө бодож байх хэм хэмжээ төрийн төдий хэмжээний албан тушаалтанд байх учиртай.           

Авлагатай байсан нь сөхөөгүй байхад өглөггүй үлдсэн нь “Бид өөрсдөө өртэй хэвээрээ” гэх нь холгүй монгол маягийн улс төр улиг болтлоо үргэлжилж байгаа эд. Чехийн “ФИД” групптэй хуйвалдаж дундаас нь 50 сая доллар алга болсон тухай улс төрийн захиалгат довтолгоо нэг хэсэг гал түймэр болж дүрэлзэж байгаад УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтээр бүрэн няцаагдсан. Их өрийн дундаас 50 сая доллар зувчигдсан гэсэн улс төрийн кампани өрнүүлж байсан хүмүүс  өөрсдөө хувь заяаны шоглоомоор энэ дүгнэлтэнд гарын үсэг зурсан юм. Э.Бат-Үүл, С.Оюун, Б.Эрдэнэбат, Ж.Наранцацралт, Б.Жаргалсайхан, М.Энхсайхан нарын гарын үсэг дүгнэлтэн дээр дурайж байна. “ФИД” групп өр зуучлагчаар оролцсон нь нэгдүгээрт, гуравдагч этгээдээр дамжуулан шийдвэрлэдэг Парисын клубын зарчим, хоёрдугаарт, авлагатай талын санаачилга байлаа.

Их өр тэглэгдсэнийг нотолсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Засгийн газрын тэргүүн М.М.Касъянов, Сангийн сайд А.Л.Кудрин нараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ирүүлсэн захидал улс төрийн албан ёсны түүхэн баримт юм. 2003 оны 12 дугаар сарын 19-нөөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 250 сая доллар төлөгдөн, өрийн данс хаагдсан SWIFT, тэг үлдэгдэлтэй хуулгын хамт “Внешэконом” банкнаас Монголбанкинд ирүүлсэн нь төлбөр тооцооны албан баримт навсартлаа ил болсон эд.      

Энхбаярын ч өр биш энэ Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт, хөгжлийн өртөг. “Их өр” гэж хожим нэрлэгдсэн 11 тэрбум шилжих рублийн зээлийн 14,1 хувь нь хүүгүй, 85 гаруй хувь нь жилийн 1-2 хувийн хүүтэй байв. Буцалтгүй тусламж, бэлэг сэлтийг нэмбэл, Төв Азийн бөглүү хязгаар болсон Монголын тал нутагт 20 дугаар зуунд орсон 20 тэрбум долларын хөрөнгө хүн төрөлхтөнөөс гээгдэлгүй үлдэх санхүүжилт байлаа. Орчин цагийн ойлголтоор бол мөнгө босгох сайн менежмент. Муу ч сайн төр, нийгмийн тогтоцтой, бүх нийтийн эрүүл мэнд, боловсролын системтэй болоход ашигласан зээлийнхээ 98 хувийг хүчингүй болгуулсан нь улс төр, эдийн засгийн барьцаанаас гаргасан түүхэн шийдвэр байлаа. Хорин тэрбум долларын хөрөнгө оруулалт хоёр зуун дамнаад ингэж шийдэгдээгүй бол Тавантолгой, Оюутолгойг орос толгой авлагатаа тооцож, 2,7 сая монгол толгой хоорондоо хэрэлдэж, дэлхийтэй булаалдах толгойгүй үлдэх байлаа. Их өрийг “сөхсөн” элдэв сүржигнэл улс төрийн хуучин тоглоом, халаасан хоол шиг шимгүй эд шүү дээ.

Б.Бодоо /Зууны мэдээ/

Сэтгэгдэл
Ëàëàðûí ìóó ºìõèé ä¿ðâýäèéí øýýñ òºðººð äààæèãíàæ áàéíà óó. Ýíý ëóó õóëõ àæëàà õèéæ ÷àäàõã¿é áîë çàéëáàë òààðíà. Çààâàë ºðòýé áàéëãàæ ÿàõ ãýýä áàéãàà ªÌÕÈÉ.... âý.
2011-08-12 14:46:00
Óãààñàà òýíýã¿¿ä ø¿¿ äýý.Áîäîæ ñàíàõ þìã¿é, ìýäýõ ìýäýõã¿é þìûã áóðäàã.Ò¿¿íäýý ººðñ人 óíàäàã ø äýý. Íààäàõ ÷èíü Îþóòîëãîéã òýð ºðºíä íü ºãºõ íü ë äýý.
2011-08-12 14:46:00
монголын Засгийн газар тэндээс эндээс зээл авлаа,зээл авна гээд л яриад аваад байгаа эргээд төлөх ёстой гэдгээ мэддэг үү ,үгүй юу сонгуульд цацаад л хувааж идэцгээгээд л дуусгаж байна үр дүн нь хэдэн жилийн дараа ганц улсад ч биш тэнд ч энд ч өртэй болчихсон нөгөө л нэг хэдэн жилийн өмнө ярьж байсанчлан төрж байгаа хүүхэд хүртэл төчнөөн долларын өртэй гэнэ дээ
2011-08-12 14:46:00
bitgii tenegt, ta nariin bichseneeer yavdaggui yum, buhimdlaa ilerhiilehiig husvel dar ch geh sgig
2011-08-12 14:46:00
Энэ Дорилгжав яаавч сайн юа ярьж явахгүй л дээ. Элбэгдорж энэ хүнийг яах гэж хажуудаа авсан юм бэ дэ. Өөрт нь л тушаа болох хүн дээ. ГОК-с баахан л мөнгө идсэн гээ биз дээ. Бас сонгуулиар сонгогчид нэг нүдээрээ ч хардаггүй л юм байна лээ. Улс төрөөс зайлмаар юм.
2011-08-12 14:46:00
энэ малыг ер нь яах вэ. мал бол заазанд өгчих нь гэсэн . ийм хүн дүрстэй эрлийз малыг ер нь яах вэ. үхвэл таарна. элбэгдоржтойгоо хамт үхвэл таарна.
2011-08-12 14:46:00
Дорилогжав оросхэл мэддэггүй эсвэл ойлгодоггүй юмбайлгүй дээ. Ийм юм ярихдаа ичээч. Яаж яваад ерөнхийлөгчийн тамгын газрындарга болчихдог байна. Зайлвал таарна.
2011-08-12 14:46:00
Ийм хүмүүсийг гадаадад явуулахгүй байвал яасан юм бэ? Төв халхын хэл ойлгодоггүй хүн орос хэлийг ойлгоно гэж байхгүй.
2011-08-12 14:46:00
Дорилогжавыг зөвхөн Увс руу томилолтоор явуулж байвал ийм асуудалддахин орооцолдохгүй.
2011-08-12 14:46:00
UNEN BAIVAL YAX VE? XUDALCH ULS TORCHID OLON SHUU DEE? BODOO XEMEEGCHIIG YAGAAD DEMGEED BAINAA? DORLIGGAVAAS YAMAR IX AIG BAINA UU?
2011-08-12 14:46:00
Dorligjaw gej ene hun MGL-n tuluu uy hiisen hun be ..! iim humuusig mgl-n turuus ogtsruulah heregtei ..!
2011-08-12 14:46:00
Улс төрийн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг огцруулах хэрэгтэй, хоёр улсын болохоос, хоёр намын асуудал биш үүнийг ойлгож төрийг зөв барих хэрэгтэй, хэл ам хийж хэрүүл тэмцэлээр төрд гарчихаад хариуцлагагүй ажил хийж хэл ам хийж явахаар литр бензиний үнийн талаар ярьвал ард түмэн хамтран сайшаах болно.
2011-08-12 14:46:00
dorligjab ax oilgoogyi bx l daa ternees sain xyn shyy dee
2011-08-12 14:46:00
end setgegdel oruulsan humuus yamar aimaar uym be oorsdoo uy hiij giiguulsen uym bol
2011-08-12 14:46:00
Унаасаа Энхбаяр Энхболд мэтийн луйварчид чинь Монголын өрийг тэглэлээ гэж худлаа шоу хийж завсраас нь баахан мөнгө шаасан улс шүү дээ. Хэзээ ч баригдахгүй юм шиг солиороод байсан нь одоо илчлэгдэж байхгүй юу. Төлсөн гээд байсан мөнгө нь талагдаагүй байхаар хэн ч гайхаж хэлнэ биздээ, ХУ намын хулгайчуудыг илчилсний төлөө энэ муу бууны нохой сэтгүүлч юундаа боож үхзх гээд байнаам?
2011-08-12 14:46:00
Чи энэ хүний юу хийснийг мэдэхгүй нус л даа, чамайг нусан буу байхад 1990 онд анхны өлсгөлөнд оролцож явсан анхны 13 хүний 1 гэдгийг мэдэж авдаа мал минь.
2011-08-12 14:46:00
Uneheer tolson gej ta nar yaj batlah yum be, harsan yumuu? Uneheer toloogui baival yaahuu? Tolchihson gedgiig ni chi yugaar notloh yum br?
2011-08-12 14:46:00
ENE BOLDHUYG ZUUNII MEDEEG ENKHBAYRIIN MONGOOR AVAHAASAA OMNO DORLIGJAVIIG MAGTAAD ARDCHILSAN NAMD GUIJ YVSAN GAR DAA. ODOO DAIRAAD L BICHIJ BN HEN UGAADAS OGNO TUUNII TOLOO HUTSANA GEJ ENE L BAIH DAA
2011-08-12 14:46:00
za maliin emch dorligjav yaj hunii hariltsaanii asuudliig oilgoh ve dee.anhnaasaa hamuu hachigtai hurga ishignii bugs uhahaar beltgegdsen tovarish uvs ah nariinhaa hucheer mal bish hun emchlegch bolood alga bolj ugsunduu. odoo tegeed ternii gor n garch, udam damjsan hov yaridag gen n hatgaj olon ulsiin hariltsaag evgui baidald hiij baigaag n hardaa. ene muu beltsger bayad hezee hun bolno doo
2011-08-12 14:46:00
dorligjab butehgui
2011-08-12 14:46:00
дорлигжав дүүгээ эрдэнэтийн захиралаар тавихаар зүтгэж байна
2011-08-12 14:46:00
unen xeregtee ene dorligjav eeree elbegeeg utsaar uyasan togloom bolgoson xun yum bnal daa tegeed l xaash ni bol xaash ni xedelgeed l bgaa biz dee!?dorligjaviin ard nuutc noyonton ni xen bgaam bol oo!
2011-08-12 14:46:00
Энэ пиздаг бууд бууд, дуугүй л боовоо унжуулаад явж байхгүй.
2011-08-12 14:46:00
Дорлигжав мэтийн долир новш хоёр орны өр ширний тухай хүрэлцэж ярьж чададгүй юм.Энэ байцаа толгойт балай хялар чинь ерөөсөө дүнхүү юм билээ.Ийм хүн Элбэгдоржийгоо элгэдэн унагаана даа,харж байгаарай.Балай сүг,хүүр,косчоомны гол.
2011-08-12 14:46:00
УРТ ШАР ДЭЭЛТ БАЛИН ХАМАРТ,АГУУ ИХ АВИЛГАЧ ЭНХБАЯР ЗАХИАЛЖ ЭЛБЭГДОРЖ РУУ ДАЙРААД БҮТЭХГҮЙ УЧИР ДОРЛИГЖАВЫГ ШҮРШИХЭЭР ШИЙДСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙНА.
2011-08-12 14:46:00
¯ðãýëæë¿¿ëýõ çàéëøã¿é øààðäëàãàòàºé ðºèéí óëàìæëàë ýíý òýð ÷ á¿ð ¿ã¿é áîëæýý. Áèå áèåý òîéð÷ õýìëýýä íîõîé àÿòàé. Èéìýðõ¿¿ õ¿í ÷ íýã òèéì áàçààõã¿é õ¿íèé ë øèíæ äýý
2011-08-12 14:46:00
Ene HY -giinhan hyn alahdaa tyn garamgai yls turiin aimshigt /zunusun yaragchin/ hychin. Gurdun gyjirdeh,byryyg tohoj byydan horooh zergeer. Ardchilsam Erunhiiluchtei bolloo geed araanii shyd n yanginaad baigaa bololtoi. Ed ylam byr gaarah bolno. Ychir n Yhehdee yher byygaa gedeg bolj byitai adil . Ardchilaliig demjigchidee negen yzyyr setgeleer ev negdelteigeer etsesee hyrtel tevchij yr hyyhdyydiinhee ireedyig darhalahiin tuluu bie bie ee demjin tyslaj ajillaj amidarahiig hysei. Hynii horvoog turgch bid bygd tugs tuguldur bish tiimees hyvi hynii dytagdliig hoish tavij sainiig harj yramaar negniigee zorigjyylaach.Yum hiij byi hyn bysdad sain myygaar helegddegch en deerhi haraalchidiin sanaj , bichij byi n arai heterch baina. Tegeed ch har hor har tolgoid gedeg ygee mongolchyyd martaagyi bailtai. Martsan bol sana tsysan zzyrhtei mahan bietei mongol hyn bol ta nar!!! Uur heleh yg oldohgyi baina. Yyriig n hundsun shavij shig yamar aimaar boloo ve minii eh ornii ard tymnii mine zarim heseg n.
2011-08-12 14:46:00
Их өрийн булихай ч илэрлээдээ. Энхбаяр боож үхэхнээ. Сэтгэгдэл бичигчид нэг адил өнгө аястай бичснийг бодвол 1 л хүн бичээд ч юм уу бичүүлээд ч юмуу байгаа юм уудаа. Их өрийн асуудал байнга Монголыг дарамлах хэрэгсэл болох нэээ. Гуйхын гутамшиг гэж энэ дээ. Үүний оронд "Монгол өргүй, харин ч авлагатай" гэдгийг дэлхий нийтэд нотолсон бол олон улсын давцанд хүний эрхийг дээдэлдэг Монгол гэж хүндлэгдэх байсан даа
2011-08-12 14:46:00
Энэ бол цаг хугацааны асуудал шүү дэ. Төрийн бодолго ч байж мэдэх юм
2011-08-12 14:46:00
buh or teglegdeed bichig barimt ni esoor bolj or daragdsan bhad u soliorood bgaa malnuud ve .enh bayr ooriinhoo toloo uuniig hiigeegui mongoliin ard tumen erh ashigiin toloo hiisen .oorsdoo chadhgui bj hunii hiisend buu ataarah.huniig muulj bolno ingej tenegteh hereggui.amindaa enhbayriig ungaj bgaa jm bhdaa he hee hee
2011-08-12 14:46:00
ene oriig enhbayr tegleegui bsan bol odoo ingej bayrhaj 2tolgoi gej taahalzah erhgui orondoo barigdaad bj bh blaa. ene bol jinhene teneg hunii arcgaagui zan.uls torjij hun muulj bolno .gehdee hereggui ooroo medehgui busdad gai bolson uildeld uls oron ard tumnii omnoos shiitgel noogduulah estoi.ene bol elbeg tarvagiin muu archaagui sanaa tsuhalzaj bgaa jm
2011-08-12 14:46:00
öààäàõ ÷èíü ¿íýí õýëæ ë äýý. ìàíàéõààí
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.