Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Өнөөдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн анхны алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр нутаг нэгтнүүдтэйгээ буюу Булган аймгийн Сайхан сумандаа алтан медаль авсаныхаа нэг жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр Монголчууд бүгдээрээ хөөр баяраар дүүрэн, үндэстэн ястанаараа бахархсан өдөр байлаа. Төв Азийн цээжинд нутагтай талын Монголын хүү Найдангийн Түвшинбаяр зуны XXIX Олимпоос анхны Алтан медаль авчирсан энэ өдрийг Монголчууд хэзээ ч мартахгүй.
Энэ Алтан медаль бол Монголчуудын 44 жилийн турш найдвар тавин хvлээж байсан медаль бөгөөд Монголын ард тvмнийг хотол тvмнээр нь баярлуулсан хосгvй сайхан бэлэг байсан учраас энэ өдрийг хэзээ ч мартахгүй гэж ам бардам хэлж буй нь энэ юм.
Өнөөдөр нэг жилийнхээ ойн баяраа тэмдэглэж байгаа Түвшээдээ Баяр хүргэе, хамтдаа баяраа тэмдэглэж байгаа Түвшээгийнхээ нутгийнхан болох Булганчуудад баяр хүргэе. Баяр хүргэе бүх Монголчууддаа. Бид бүгдээрээ алтан медалийн эзэд.
Factnews.mn