Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Нэгэн үе үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг “Жем интернэшнэл” группийн нэр дээр уран бүтээлээ туурвидаг байсан “Классик жем” хамтлаг тарсанаас хойш нам гүм боллоо. Хамтлагийнхан дуучин Ө.Уянгаасаа болж хэдэн тийш болсон гэдэг ба Энхтайван Мөнхбат нар нь тус тусдаа уран бүтээл туурвиж, Туяа нь саяхан маамуулж гэртээ сууж байгаа. Харин “хэргийн эзэн” Уянга гэр бүлийнхээ асуудалтай зууралдаад юун уран бүтээл манатай яваа. Хүүгийнхээ эцэг болох анхныхаа нөхрөөс салан УИХ-ын гишүүн Санжмятавын туслах залуутай сүр дуулиантайхан гэрлэж, хайрын баланд мансуурч “чухамхүү насныхаа ханийг оллоо” гэж ярьж явсан нь саяхан.
Гэтэл дуучин бүсгүй маань өнөөх агуу хайраа дахин нэг агуу хайраар солисон гэнэ. Экс гишүүний туслахыг Санжмятав гишүүнтэй нь хамт хөөрхөн шатаасан Уянга шинэхэн хайрандаа мансууран хуучин амрагийнхаа тусыг таг мартсан гэнэ. Санжмятав гишүүний дэмжлэгээр Италид дуурийн сургуульд сурахын зэрэгцээ туслахтай нь янаг амрагийн харьцаа үүсгэн байр машин салгаж дөнгөсөн Уянгаагийн гинэхэн амрагаар нэгэн компанийн захирал залуу тодроод байгаа аж. Урлагийнхан уяхан сэтгэлтэй сулхан бөгстэй гэдгийн нотолгоо энэ болов уу.
Factnews.mn