Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Базарсадын хүүд 2008-2009 он дэндүү хатуудаж байгаа бололтой. Долоон сарын 01-ний хэргийг өдөөн турхирсан хэрэгтээ аавын хаалгыг татаж аль муугаа үзэн, арай ядан батлан даалтад гаран өршөөлийн хуульд хамрагдчих санаатай байгаа Б.Жагаагийн сэтгэлийг зовоох зүйл бас нэгээр нэмэгджээ. Батлан даалтад байх хугацаандаа компанийнхаа ажил төрлийг амжуулж, ирэх 10-р сард болох нөхөн сонгуульд боломж байвал өрсөлдчих бодол өвөртөлж яваа энэ үед төрсөн эгч нь хэрэг мандуулсан гэнэ. Б.Жагаагийн эгч Базаррагчаа нь бусдын байрыг банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө авсан хэрэгтээ хавтаст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа аж.
“Алтан жимс” нэртэй үйлдвэр үйлчилгээ, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай Базаррагчаа нь ажилчидынхаа байрыг барьцаалж банкнаас мөнгө авч бизнесээ явуулж байж. Харамсалтай нь Базаррагчаагийн бизнес нь бүтэлгүйтэн, өр зээлэнд баригдаж, байраа барьцаанд алдсан баахан хүмүүс өмссөн хувцастайгаа гудамжинд гарчээ. Харин хохирогчид Базаррагчаагийн төрсөн дүү Б.Жагаагаар хохирлоо төлүүлэхээр шийдэж, "Буян" компанийнх нь гадаа жагсаал цуглаан хийснээр хохиролоо төлүүлэхээр болж байгаа сурагтай.
Factnews.mn