Нүүр хуудас Үйл явдал Халуун сэдэв Хүмүүс Санал асуулга Архив
adsf
curious
Сүүлд нэмэгдсэн ...
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
Б.Батзаяа албан ёсоор "зодог тайлна"
2010-07-29 02:54:31
Харийн залууд хайртай болсон бас нэгэн Монгол бүсгүй
2010-07-29 02:00:40
Дээгий эхнэрээ захидлаар дарж байна
2010-07-29 01:58:10
Beatbox-ын параданд Япончууд уригджээ
2010-07-29 01:57:58
Нора хатагтайн "Нора" кафед гадаад хүмүүс их ордог
2010-07-29 01:57:42
Даян аварга фигур зааж байна
2010-07-29 01:56:40
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ?
2010-07-29 01:56:22
Дахиад л хүйн халдвар, Эрүүл мэндийн сайдаа!!!
2010-07-29 01:56:17
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй
2010-07-28 02:11:19
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон
2010-07-28 02:11:16
Солонго "завсрын" бусад нь үндсэн гишүүн гэж...
2010-07-28 01:37:28
Мээдээ сайн аав
2010-07-28 01:35:44
Аюуш эмэгтэй хамтрагч "хүсч" байна
2010-07-28 01:35:37
Пүүжээгийн ханхүү хэн бэ?
2010-07-28 01:35:23
BX охиндоо Сондор гэдэг нэр хайрлажээ
2010-07-28 01:35:14
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56

Оюу толгойн орд газар улстөрчдийн өгөөш биш шүү
2009-07-15 01:07:25
Хүмүүс:
Үйл явдал:
Сэдэв: 76  |  Өөр мэдээ  |  Асуудал ноо  |  Авилгал хээл хахууль  | 

Дэлхийд томд тооцогдох орд Монгол Улсад байна. Энэ ордыг ашиглах гэж дэлхийн уул, уурхайн магнатууд үхэн хатан тэмцэж байна. Яагаад гэвэл тэд баялгаар баяжиж сурсан улс. Байгаа баялгаа зөв ашиглаж чаддаггүй манайхныг бол ёстой зажлахгүй залгиж ч мэдэх юм. Манайхан бол уул уурхайг тэр дундаа ийм том ордыг ашиглах хэмжээний туршлага байхгүй. Уул, уурхай баялаг гэхээр “Эрдэнэт”-ээр л төсөөлдөг. Тэгвэл “Эрдэнэт”-ээс хэд дахин том орд нээгдчихээд байхад түүнийг хэрхэн яаж ашиглаж эх орон, ард иргэддээ хувь хүртээх талаар бодож төлөвлөж байгаа нь дэндүү ахархан хүрээнд эргэлдэж байгаад харамсал төрнө.

Туршлагагүй, мэдлэг, мэдээлэл дутмагтаа ингэж байгаа нэг хэсэг байхад санаатайгаар хүний өгөөш болгох гээд байгаа юм шиг алхмууд харагдаад байх юм. Тухайлбал, Дэлхийд гайхуулж, хэтэвч гайгүйхэн нэгний шүлсийг асгаруулж байгаа энэ ордын 34-хөн хувийг Монгол Улс, үлдсэнийг Канадын тал эзэмшихээр Монгол Улсын Засгийн газар гэрээний төсөлд тусгажээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн бараг олонхи нь дэмжээд сууж байна. Яахаараа энэ их баялгийнхаа ихэнх хувийг гадныханд эзэмшүүлэхийг зөвшөөрөөд байгаа юм бэ. Харин ч эсрэгээрээ Канадын тал 34 хувийг манайх үлдсэн хувийг эзэмших ёстой бус уу. Эрүүл саруулаар сэтгэж байгаа хэн ч ингэж асууна. Тэгвэл энэ хувилбарыг дэмжиж байгаа эрхэм түшээд “Хөрөнгөө оруулж байгаа болохоор ийм шаардлага тавиад байна. Түүнийг нь зөвшөөрөөд бушуухан үйлдвэрээ бариулаад авъя” гэсэн дэндүү гэнэн хариулт өгдөг. Үнэхээр үйлдвэр бариулах гээд энэ хувилбарыг дэмжээд байна уу эс бөгөөс Канадын тал тэднийг өөрийн болгож, халаасандаа хийв үү гэдэгт бас л хариулт хэрэгтэй байгаа юм.

Улсын баяр наадмын өмнөхөн энэ ордыг ашиглах тухай гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэдэлцэх эсэх дээр гишүүд маргалдсан. Баярын уур амьсгалыг далимдуулаад бантагнуулчихъя гэсэн бодолтой түшээд байгаа харагдаж л байсан. “Бороо гоулд” компанитай алтны ордыг ашиглах гэрээ байгуулахдаа ямар алдаа гаргаснаа тооцох хүн цөөн байсан. “Манайх 34 хувийг эзэмшье. Тэгээд гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлтийг хангалттай үзүүлье” гэсэн санал давамгайлах өнгөтэй харагдсан. Ингэхээр “Бороо гоулд”-ынхны ачаад явчихсан 40 тонн алтнаас юу ч үгүй хоцорсноо мартсан бололтой. Алдаанаасаа сургамж авч газар доорх баялгаасаа хэрхэн хувь хүртэх боломжийг өөрийн талд ашигтай байлгах хувилбарыг сонгох санаачилга дутуу байгаа нь өнөө л хардлага төрүүлэхэд хүргээд байгаа юм.

Гадаадынхан хөрөнгө оруулсан гэдгээрээ гул барьж Монголын том ордын талаас илүү хувийг эзэмшинэ гэж хэлж тийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрхэн улайрч байхад манайхан дэлхийд гайхуулах ордынхоо тал хүрэхгүй хувийг эзэмшье ээ гээд сууж байгаа хоёрын хооронд ямар зөрүү байгааг эрхэм түшээд эргээд нэг хараасай билээ. Хэлсэн хувийг нь эзэмшүүлэхгүй бол хөрөнгөө оруулахаа болиод буцвал буцаг л дээ. Дэлхийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчлээс ганцхан “Айвенхоу майнз” хөрөнгө мөнгөтэй нь биш биз дээ. Хамтраад ажиллая, харилцан бие биедээ ашигтай гэрээ хийе гэсэн томчууд ар араасаа дугаарлаж байгаа биш бил үү. Заавал хэн нэгний аманд орж, асар их боломжийг алдах гэж хичээх нь хэнд ашигтай байгаа юм бэ.

Гадаадынхан гэхээр хөл алддаг, хөрөнгөтэй мөнгөтэй гэхээр дагаж гүйдэг цаг үе өнгөрсөн гэдгийг хэлүүлэлгүй мэдэж байгаа нүд нээж юм үзсэн эрхмүүдээр төрөө түшүүлсэн хэмээн түмэн олон найдаж суугаа. Түүнээс бус “Айвенхоу майнз”-ийг дэмжих лобби бүлгийн үнэнч гишүүн болон зүтгээсэй хэмээн ард түмэн найдлага тавихгүй байгаа нь ойлгомжтой. “Айвенхоу майнз” хөрөнгө гаргасан. Үнэн. Гаргахгүй, хийхгүй гээд тэд яалтай билээ. Хөрөнгө гаргаж, ажиллаж байж мөнгө олох нь амьдралын л хууль шүү дээ. Монголын хөгжлийн төлөө биш, монголчуудын амьдралын төлөө биш Монголын баялгаас хувь хүртэж мөнгө олох боломж байна аа гэдгийг олж харсан л улс шүү дээ тэд. Манай саналын дагуу, Монголын хуулийн дагуу хамтарвал хамтар, чадахгүй бол “баяртай”.

Дараагийн хөрөнгө оруулагчаа судалж, санал солилцъё. Ингэж хэлэх эрх нь, мэдэл нь монголчуудад байна. Хөрөнгө оруулагчаа алдчихна хэмээн айдаг цаг ч өнгөрсөн. Монголчуудын язгуур эрх ашигт үл нийцсэн гэрээ байгуулахыг хэн хэрхэн санаархаж байгааг иргэд, сонгогчид маш сайн ажиглаж байгаа. Тэд цагаан цаас биш болсон. Цаасан дээр юу ч бичиж болдог байсан үе ч аль хэдийнэ ард хоцорсон. Тэгэхээр одоо барьж гүйгээд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гэгч цаасаа даруйхан өөрчилж, улс үндэстнээ бодон ухаалаг алхам хийхгүй бол та нөхөд ирээдүй хойч үеийнхээ өмнө нүгэлтэн болж хоцорно. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэсэн мэргэн үг байдаг.

Өнөөдөр хэлэлцэх гээд байгаа гэрээний төсөлд 30 жилийн дараа Монголын тал эзэмжиж байгаа 34 хувиа нэмэгдүүлж болох тухай заалт байгаа. 30 жилийн дотор “Айвенхоу майнз” хийдгээ хийгээд авдгаа аваад одох бус уу. Дэлхийн практикт ийм том ордод хөрөнгө оруулах гэрээг 10-аас дээш жилээр байгуулдаггүй юм билээ. Арав, арван жилээр сунгаад явдаг. Энэ бол бас хөгжлийн өндөрлөгт хүрэхэд юм юм л үзсэн орны туршлага.

Нүдээ аниад 30 жил гээд гэрээг баталчихлаа. 30 жилийн дараа монголчууд Оюутолгой гэдэг сайхан орд байсан юм аа хэмээх гашуун дурсамжтай сууж байхыг хэн үгүйсгэх билээ. Тэгэхээр тэнгэрээс од шүүрсэн юм шиг хөл алдан гүйхийн хэрэг огт алга. Энэ зэргийн хөрөнгө оруулагч ийм том орд дээр олдохдоо л олдоно. Харин тэнгэрийн од болсон Оюутолгойнхоо ордыг хэнтэй хэрхэн хамтарч эзэмших вэ гэдэг нь монголчуудын хувь заяатай холбоотой асуудал. Гаднын хөрөнгө оруулагч бол монголчуудын ирээдүйд санаа тавих хүмүүс биш.

Я.Монгол

Найздаа илгээх | Хэвлэх
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
 
Сэтгэгдэл
AZGYI MONGOLCHUUD ARCHAAGYI MONGOLCHUUD TENEG MONGOLCHUUD YHER MONGOLCHUUD ERDEMTDIIN YGEE ZASGIIN GAZART HYRGEJ SONSOHGYI BOL TATAN BUULGAH HEREGTEI SHYY DEE ZASGIIN GAZRIIG . GEREEG 15 JIL BOLGOOD GEREENDEE ALDVAL TSAG ALDAHGYI ZASAH BOLOMJTOI SHYY . ZA ZA HUVI ZAYAGYI ERGYY MONGOLCHUUD UUR HOORONDOO BUGSUU UHAAD BAIJ BAIVAL TAARNA
2009-10-24 02:22:17
archaagui pizdaanuud aygui bol avgai nariinh n bogsruu tongoilgoj baigaad mongo chihie gevel chihuuleh pizdaanuud shuu mongoliin darga naraa gej
2009-10-11 13:02:24
odoo gariin useg zuraad, awsan mongo chini ur xuuxded chini xurexgui guilagachin boloxwii sain bodooroi
2009-08-06 09:26:52
us bol altnaas ynetei shyy. mongolchyyd bud xer zereg ysnii nooctei be.
2009-07-16 21:32:35
Bayarig buudah heregtei
2009-07-16 12:20:28
WWW.STOP.MN
2009-07-16 09:33:44
ZAAVAL BATLAAD BH SHAARDLAGA UUREG MONGOLCHUUD BIDEND BGUI. GEJ BODOJ BN. TEDNIIH HORONOGO ORUULALT HOOSEN GEDGEEREE DALAILGAJ GEREE BATLAH GEJ BGAA BOL YOSTOI ULGER. ZAHIIN NAIMAACHIN HURTEL BARAAGAA TATAH GEJ YAVAAD HINSHUU UNERTTEL SHATLAA GEJ YARIDAG SHD. ERSDLEE OOROO UUREED GARDAG SHD GETEL AIVONHOU TEDNEES SHAL OOR ENE GEREEG BATLAHGUI CH TED HOOSROHGUI BID HOOSROHGUI.
2009-07-16 04:45:00
gereeg batlah heregtei shtei olon jil gatsaala hahgalttai
2009-07-15 09:32:32
Та бухимдалаа илэрхийлэхийг хүсвэл энд ганцхаан дарна уу!
Таны сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн соёлтой оролцоно уу!
Сурталчилгаа
ЭНЭ СЭДЭВТ
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ?
2010-07-29 01:56:22
Дахиад л хүйн халдвар, Эрүүл мэндийн сайдаа!!!
2010-07-29 01:56:17
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56
С.Эрдэнэ "аавын хаалга"-ыг хамгийн сайн даадаг
2010-07-27 02:18:50