Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Ш.Сайхансамбуу гишүүний хүү зартай. Хоёрхон хүүхэдтэй айлын тарган цатгалан амьдралд хөлбөрч өссөн хүү эцгийнхээ чихийг халууцуулж ханахгүй нь. Тэрбумтан эцгийнхээ нэр төр, эд хөрөнгөнд эрдсэн залуу замын цагдаагийнхны гайхшийг бараад байна. Номергүй машинаар хотын төвөөр салхи татуулан давхих Сайхансамбуу гишүүний хүүд замын хөдөлгөөн сахиулахчид шаардлага тавиад удаж байгаа ч намайг хэн хэлж нохойг хэн саахав гэж авирлах болсон залуу цагдаа нарыг доромжилж, эд хөрөнгөд нь халдан танхайрчээ. Хотын авто замын хөдөлгөөнд тавигддаг шаардлагыг биелүүлэхийг сануулсан цагдаагийн ажилтныг хэл амаар доромжилж, албан ажлаа залгуулж явсан япон машиных нь хаалгыг цөм өшиглөн танхайрчээ. Үхтэл үр харам гэдэг хойно хүүгийнхээ хийсэн хэрэг, тарьсан балаг болгоны араас баллуурлаж, гал унтрааж явдаг Ш.Сайхансамбуу гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчийг доромжилж, эд хөрөнгөнд нь халдаж танхайрсан хүүгийнхээ асуудлыг ч зохицуулахаар яаран ирж элдэв асуудал үүсгэлгүйгээр зохицуулахыг санао болгож цагдаагийн албан хаагчийн хохирлыг барагдуулаад буцжээ. Танилын нүүр халуун болохоор эрхэм гишүүн биеэрээ морилж, танхай балмад хүүгийнхээ өмнөөс уучлал гуйн хохирлыг чинь барагдуулъя гэхэд нь татгалзаж чадаагүй цагдаагийн ажилтан Сайхансамбуу гишүүний хүүнд танхайн хэргээр гомдол гаргалгүй орхижээ. Рок попынхонтой хар тамхи татсан хэргээр шүүгдэж, БЗД-ийн шүүхээр баривчлах ял сонссон хүүгээ торны цаана суулгалгүй авч гарахын тулд Сайхансамбуу гишүүн чамлахааргүй мөнгө хаясан гэдэг. Энэ удаад ч мөн л Сайхансамбуу гишүүн улаан нүүрээ улалзуулан байж хүүгээ танхайн хэрэг үүрүүлчихэлгүй толгой мэнд мулталж дөнгөлөө.
Тэргүүн