Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

СУИС-д байх үеэсээ л Пүүжээ ангийн анд Одкотойгоо нэр холбогдож нэг бус удаа асуудал үүсгэдэг байсан ч тэд өөрсдөө үүнийг эрс няцаасаар өдий хүрсэн. Хар нялхаараа хур баян эрийн эхнэр болж өөрөөсөө ах хүний өвөрт насыг барна гэдэг сайхан бүсгүйн хувьд ахадсан шалгуур байсан биз. Тиймдээ ч эр нөхрийнхөө ар хударгаар үе нас чацуу "халуухан" эртэй амраглаж түүнийгээ ч чадах чинээгээрээ нууцлах гэж оролдсон. "Алтны магнат"-аас өрх тусгаарласнаасаа хойш олон эртэй нэр холбогдож эцэстээ нударганы амт хүртэх дээрээ тулсан топ модель Д.Пүрэвсүрэн сүүлийн үед хуучин амраг Одкотойгоо кино клипэнд хамтдаа дүр бүтээж нүцгэлэн олны нүдийг хужирлах болсон билээ. Юутай ч тэдний амраглал зөвхөн тайз дэлгэцнээ жүжиглэх төдий зүйл биш гэдгийг ойр дотныхон нь ч мэддэг юм билээ. Тэгтэл саяханы нэгэн өдөр жүжигчин Одбаяр гэрлэлтээ цуцлуулж эхнэр хүүхдээ орхисон аж. Бүтээсэн дүрүүдээрээ эргэн холбогдож хуучны харьцаагаа сэргээсэн тэд энэ удаад нууцлаад өнгөрөхийг хүсээгүй бололтой. Юутай ч Монголын нэгэн залуу гэр бүл сарниж, нэг хүүхэд өнчирч буй нь харамсалтай юм. Тун саяхан л "Би Одког эмэгтэй хүний нүдээр хардаггүй" гэж хэлж байсан Пүүжээгийн хувьд олон эртэй нэр холбогдож, занг нь мэдэхгүй залуусын гарын чилээ гаргадаг хөөрхийлэлтэй нэгэн болж хувирахвий гэхээс ихэд зүрхшээх болсон нь нөлөөлсөн ч байж болох. Пүүжээ эхнэр хүүхдээсээ албан ёсоор "татзалзсан" Одког дараагийн эр нөхрөө болгохыг хэн байг гэхэв.
Монголын нэг өдөр