Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Энэ оны дэлхийн нийтийн авлигын хэмжvvр судалгааг өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд явуулж 69 орон, нутаг дэвсгэрийн 73,132 иргэнийг хамруулсан байна. Судалгаанаас харахад хувийн хэвшил дэх авлига болон хувийн хэвшлийн vйлдэж буй авлигын гэмт хэрэг олон нийтийн сэтгэлийг тvгшээж байгаа нь тогтоогджээ. Учир нь хувийн хэвшлийн өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн, бодлого дvрэм журмыг батлуулахын төлөө төрийн албан тушаалтанд хээл хахууль өгдөг гэж vзжээ. Тvvнчлэн улс төрийн намууд болон төрийн vйлчилгээ, Мөн сvvлийн vед "жижиг" хээл хахууль өгөх явдал ихэсч, цагдаа хамгийн ихээр хээл хахууль авдаг салбараар тодроод байна. Хэдийгээр улсын хэмжээнд цагдаа хээл хахууль хамгийн ихээр авдаг салбараар тодорсон ч энэ vзvvлэлт бvс нутаг бvрт өөр өөр байжээ.
Цагдаа, шvvх, газрын алба болон боловсролын системд орлого ихтэй өрхvvдээс илvvтэй, бага орлоготой өрхvvд хээл хахууль ихээр төлдөг болох нь судалгаагаар батлагдсан хэмээн Транспэрэнси Интернэшнл төрийн бус байгууллагын гvйцэтгэх захирал Д.Сvхбvрэн ярьсан. Засгийн газраас авлигын эсрэг авч буй, арга хэмжээ vр дvнд хvрэхгvй байна. Шинээр тусгаар тогтносон орнууд болон Монгол Улсын хувьд төр нөлөөнд автсан байдал ноцтой асуудал болж байсан гэж vзсэн байна. Энэ оны борометр дэлхийн хэмжээнд хээл хахууль өгөх явдал их байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 10 хувь нь өнгөрсөн онд хээл хахууль өгсөн гэж хариулжээ. Тvvнчлэн жижиг хээл хахууль өгөх явдал 2005 оноос хойш хэд хэдэн оронд өссөн vзvvлэлттэй гарчээ.
Өнөөдрийн монгол