Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдын нэг болох дуучин жүжигчин Парис хилтон өөрийн реалити шоуг Ойрхи Дорнодод хийхээр болжээ. Нэр алдарт дуртай, дэлхийн нэрт зочид буудлуудын нэг болох Хилстоны өв залгамжлагч тэрбээр анх удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо ирж байгаа. "Paris Hilton's My new BFF" нэртэй реалити шоуныхаа цувралыг хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Шоуны продьюссерийн хэлснээр, зураг авалт энэ сарын сүүлээр эхэлж, гурван долоо хоног үргэжлэх бөгөөд энэ шоунд оролцсоноор, ялагч нь Парис хилтоны хамгийн сайн найзуудын нэг болох боломжтой болдог учир олон хүн тэмцээнд оролцдог байна. Энэхүү шоугаа дэлхийн хэмжээний томоохон шоу болгох зорилготой ажиллаж байгаа уран бүтээлчид Арабын ертөнцөөс гадна Европ, Азид үргэжлүүлэх бодолтой байгаа юм. Шоуны эзэн Парис Хилтон ч энэ удаад Арабын ертөнцөд өөрийн шинэ төрхийг харуулах, брэндийг бий болгох хүсэлтэй байгаа ажээ. Уран бүтээлчид болон Парис Хилтон Дубайд байхдаа тус нутгийн шашин, соёл зэргийг нарийн чанд дагаж, хүндлэхээ мэдэгдсэн байна.
Улаанбаатар таймс