Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин Болд, ноён Мянганбаяр нарын ачаар урлагийн тайзнаа маш амжилттай хөл тавьж байгаа нялх од Агиймаад хүн бүрт тохиогоод байдаггүй аз тохиосон гэж болно. Гэхдээ түүнд байгаль эхийн харамгүй заяасан нүд булаам үзэсгэлэн, ялдам тачаангуй дуу хоолой, зүтгэл бийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Дуучин Сараагийн хэлдгээр шоу ертөнцийн өрсөлдөөн хөөрхөн шоглочихоо мэддэгийг санахад илүүдэхгүй биз. Ямартаа ч нэг CD гаргаад олны нүдэнд өртөх болсон энэ бүсгүй мөн кинонд тоглоод амжсан. Үеийнх нь залуучууд Агиймаа ч согтохоороо уруулаа хазлаад секси шүү гэж интернэт сайтуудаар бичсэн харагддаг. Урлагаар овоглох болсны хувьд гайхалтай нүүр хувиргалтууд, фотогеничный төрхийг мэргэжлийн хүрээнийхэн нь онцгойлдог юм билээ. Өөлж хэлэхэд хөшүүн хөдөлгөөний эвсэл муутай, нүүрний баясгалангүй, ширүүн харцтай нь нүд дүүрэн бие хааг нь доош татдагийг бас хэлэхгүй өнгөрч болохгүй биз.
Монголын нэг өдөр