Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

С1 телевизийн "Showbizone" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мөнхзул зөвхөн эфир төдийгүй кино дэлгэцнээ хүч сорих болсон. Захирлуудынхаа "тушаал"-аар хөхөө гаргасан ил задгай имидж, чөлөөтэй байдлаараа бусдаасаа ялгарч чадсан энэ бүсгүйн илэн далангүй эл дол болсон ярилцлага эрчүүдийн сонирхлыг эрхгүй татдаг. Янз бүрийн стилийн дотуур хувцас сонирхдог, тэр дундаа эрэгтэй дотоож хүртэл өмсчихдөг гэж ярьдаг Зулаа сексийг ширээн дор, шкафан дотор хаана л бол хаана, хэвийн биш яаж ч хийж болно гэж үздэг. Хөлийнхөө хуруунд үнсүүлэх дуртай, инээж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг, хөтлөгч Зулаа гэр бүлтэй. Өөрийг нь сонирхсон, санал тавьсан эрчүүдтэй ахиж харьцахгүй болтол нь шууд хэлчихдэг ч, эрчүүдээс том бэлэг авах дуртай. Түүнд cool эрчүүд учиргүй таалагддаг. Зулаагийн хөх, зузаан гуя өөрийг нь юунаас ч илүү илэрхийлдэг. Биедээ зохисон мяраалаг Зулааг өөрийнх нь хэвлэлд дэлгэснээс нь тодорхойлоход нэг иймэрхүү. Хэлний мэргэжилтэй энэ бүсгүйн дэл сул хайхрамжгүй мэдэгдлүүдийг эс тооцвол шоу бизнест чамлахааргүй амжилт хүлээж байна. Гэхдээ мэдээж өөрөөс нь бүх юм шалтгаална.
Монголын нэг өдөр