Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ардчилсан намаас өнөөдөр өглөөний 06.00 цагийн орчимд хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд улсын хэмжээнд сонгуулийн саналын дүнгийн урьдчилсан дүн ямар байгааг танилцууллаа.
Тус намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “манай намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж урьдчилсан байдлаар өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарлаа. Найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн зургаан том дүүрэгт үнэмлэхүй ялалт байгууллаа” гэлээ.
Яг одоогийн байдлаар Ховд, Архангай, Завхан, Орхон, Дархан, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ аймгууд болон Нийслэлийн зургаан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулаад байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 37 тойргийн хорооны 36, Сүхбаатар дүүргийн 20 хэсгийн хороо 20-д АН ялжээ.