Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Адайр зантай эрхэм улс төрчдийн нэг бол яах аргагүй Хууль зүйн сайд Ц.Нямдорж. Түүнийг хошин урлагийн элэглэгч Чапи тун адил андуурмаар гэдэг шиг л дууриадаг. Харин үүнд нь мань эр нэг дургүйцдэггүй юм шиг байна лээ. Нэгэнтээ тэрбээр "Тархины түгжээ мултлагч" нэвтрүүлэгт оролцож байхдаа "Би ярилцлага өгөхдөө ерөөсөө боддоггүй. Миний хариулт бол сэтгэлийн минь үг" гэж хэлээд бөөн асуудалд орж билээ. Өөрөөр хэлбэл УИХ-н чуулганы танхимд нохой_ гахайдаа тулалцан муудалцсан ч таван минутын дараа тайвширчихсан инээж уулздаг нөхөд нь "Чи уурласандаа болчимгүй үг хэлээгүй. Уг сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм бий вий. Арай ч дээ намайг ингэж бодоод байхдаа яадаг юм бэ?" гэж гоморхоод салахаа байсан гэнэ. За ямартаа ч өөрийгөө улс төр хэмээх их айлд зоргоороо аашилдаг цөөн хүний нэг гэж тодорхойлдог сайд маань Чапигийн элэглэлийг сонсоод "Күй мөн адилхан дуугарч байна шүү. Их зөнөвөл энэ лүдийн хэлснийг сонсоод би хэзээ хаана ингэж ярилаа гэж эргүүтэж ч мэдэх юм байна" хэмээн уулга алдсан удаатай гэнэ.
Улаанбаатар таймс