Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Баримт бичгийг батлахын өмнө болсон хэлэлцvvлэг бараг арван цаг vргэлжлэв. Хэлэлцvvлэг дээр гол vгийг 16 настайдаа тулаанчдад хулгайлагдсан Уганд улсын Грейс Акалло гэдэг охин хэлэв. Суданы хилээс холгvй Абоке хотод сургуульд суралцаж байсан тэр охиныг өөр гучин охины хамт 1996 онд буу тулган авч явжээ. «Эсэргvvцлийн арми, ноёд» хэмээх бvлгийн босогчид олзны охидыг бvтэн сар ой дундуур авч явж, Өмнөд Суданд салан тусгаарлагсад болон Хартумын эрх баригчдын хооронд иргэний дайн болж байсан бvсэд аваачсан байна. Замд явж чадахгvйг нь алж, товлосон газарт очигсдод зэвсэг өгч, байлдаанд хvчээр оруулсан тухай Грейс ярив. Босогчид олон охиныг хvчиндсэн байна.
«Зугатах гэсэн буюу эрчvvдийг биедээ ойртуулахгvй байсан охидыг биднээр хороолгох гэсэн» гэж Грейс ярив. Тэр долоон сар олзонд байсны эцэст мултарч дөнгөжээ. Одоо тэр Америкийн нэг их сургуульд сурч байгаа бөгөөд хvvхдийг зэвсэгт мөргөлдөөнд хvчээр оруулж байгаа асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна. «Тэнд vлдсэн миний найз нараас хэн нэг нь буцаж ирнэ байх гэж би хvлээсээр байна. Энд байгаа бvх хvн миний найз нар, бас тэдний адил нөхцөлд орсон хvvхдvvдийг гэрт нь буцааж ирvvлэхийн тулд бvхнийг хийнэ гэж би найдаж байна» гэж Грейс Акалло Аюулгvйн Зөвлөлийн хуралдаанд оролцсон дипломатчдад хандаж хэллээ.
МОНЦАМЭ