Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Саяхан л хууль зассан хэргээр ял сонсох дээрээ тулж, УИХ-ын дарга гэдэг том суудлаас бууж байсан. Ц.Нямдорж гишүүн бас л хашраагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачилсан Өрсөлдөөний тухай хуулийг Их хурлаар хэлэлцлээ. Үг үсгийн алдаа, утга найруулгын гажилт ихтэй гэж гишүүдэд шүүмжлэгдсэн энэ хуулийг хараад эрхэм гишүүн Ц.Нямдоржийн нүд ёстой сэргээд ирэв. "Болокгүй бай кө. Энд чинь ойлгомжгүй юс зөндөөн байна. Кэрвээ энэ кулиа надад аваад ирвэл би сайкан засаад янзлаад өгъе" хэмээн Д.Ганхуяг гишүүнээс гуйж харагдсан. "Хөөрхий дөө хууль засах тийм л сайхан байдаг юм байхдаа. Үүнийг чинь мэргэжлийн өвчин гэж байгаа юм шүү дээ" хэмээн залуу гишүүд инээдээ барьж чадахгүй сууна лээ. Нээрээ хууль засах сайхан л байдаг юм байхдаа.
Тэргүүн