Array ( ) Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь миний хувь тавилан

Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь миний хувь тавилан
2009/04/28
Share |
Хүмүүс:
Компани:
Хөвсгөлийн Мөрөн хотод төрж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн дуучин бүсгүй хүүхэд байхын л эршүүд баргил хоолойтой нэгэн байсан аж. Түүний ганц дургүй зүйл нь хүн дуурайх, хиймэл дүр эсгэн жүжиглэх. Урд хөршид сурч, ажиллаж амьдарч байгаа дуучин Нарантай амралтаараа ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна. Хэзээ сургуулиа дүүргэн эх нутагтаа ирэх гэж байна даа?
-Шинэ цомгийн ажил дуусаад cap орчмын өмнө нээлтийн ажиллагааг нь "Riversound" клубт хийсэн. Монголынхоо нэг ч гэсэн клубыг бусад орны дуу тоглуулаад, баар болгонд ижил ая тавьж байхаар өөрийн гэсэн имидж төрх, дуутай байгаасай гэж л зорьсон юм. Мэдээж шинэ цомогт маань Наран гэдэг хүн тэс өөр шинэ төрхийг харуулан дуулсан байгаа. Урьд нь таван хэл дээр цомог гаргасан нь миний магистрын ажлын судалгаа байсан. Сургуулиа долоон сард төгсөнө. Удахгүй явах гэж байгаа болохоор энэ ярилцлагаа уншиж амжихгүй л байх.

-Та таван хэл дээр цомог гаргасан. Цомгийг тань тус орны ард түмэн нь яаж хүлээн авч  байна?

-Мэдээж ард түмэн нь миний дууг сонсохгүй бол гаргахгүй байх байсан. Миний дуулсан дуу болгоныг аль ч оронд маш сайн хүлээн авсан. Хүндрэлтэй зүйлүүд байсан ч хүн зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэх л хэрэгтэй. Хүн ямар нэгэн зүйлд эсвэл мэргэжилдээ дуртай бол тэмцэхээс өөр арга байхгүй. Хэцүү бүхнийг давж туулах л ёстой, ингэж байж хүн илүү их боловсорч цааш тэмүүлдэг. Ухаантай, тэвчээртэй байх л чухал. Бэрхшээлтэй тусмаа хүнд илүү их чадварыг өгдөг. Би өөрийгөө огт өөрөөр төсөөлдөггүй. Гэхдээ эдийн засагч юм уу хэлний талын хүн байх байсан болов уу Бурхны заасан зам л гэж бодож байна. Ямар ч хүнд заяасан унаган авьяас гэж байдаг байх. Тийм болохоор миний дуучин болсон нь миний дотроос гарч буй сэтгэлийн илрэл гэх үү дээ. Гэхдээ надад кинонд тоглох сонирхол их байдаг. Өөрийгөө бэлэн болохоор тоглох болно. Одоохондоо санал   ирээгүй, өөр оронд байгаа болохоор тэр байх. /инээв/

-Монголын дуучдын түвшин таны бодлоор ямар хэмжээнд байна гэж бодож байна. Хамтарч дуулах юмсан гэж бодож явдаг хүн бий юу?
-Манай дуучид их хөдөлмөрч, бие биенээ хайрлаж чаддаг хүмүүс. Ихэнх нь биеэ даасан, өөрийнхөө байгалийн авьяасаараа л явж байгаа хүмүүс. Ийм сайхан хүмүүсийг хайрлаж, хүндэлж яваасай л гэж бодож байна. Хамтарч дуулсан дуучид бий. Гэхдээ Лхагваа ахтай л хамтарч дуулна даа гэж боддог. Надад харамсалтай нь зав бага байгаа болохоор очиж уулзаж амжаагүй л байгаа.

-Ингэхэд яагаад та ганцаараа яваад байдаг юм бэ?
-Миний хувийн амьдрал бол миний уран бүтээл. Дуучин хүний энэ амьдрал чинь ердөө л уран бүтээл шүү дээ. Өөр бусад зүйлийг бодож явах цаг надад одоохондоо алга.

Хүн бүр өөрийн гэсэн тавилантай байдаг. Тэгэхээр өнөөдөр нөхөртэй больё гээд би маргааш нөхөртэй болчих асуудал биш. Харин өөрийгөө бүрэн бэлтгэх ёстой. Би бэлэн болсон үгүйгээ сайн бодох хэрэгтэй. Манай монголчууд нас явчихлаа гэж ярьдаг. Гэхдээ өөрөө өөртөө зорилго тавьчихсан хүмүүс чинь үр дүнг нь л харах бодолтой байдаг байх. Би өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа учраас эр хүнд гаргах цаг арай л бага байгаа. Тодорхой хэмжээний түвшинд хүрчхээд дараагийн асуудалд орно гэсэн бодол бий. Нөгөөтэйгүүр хүний хувь тавилантай их холбоотой хэрэг. Заримдаа энэ сансар огторгуйгаас яалт ч үгүй заасан зам, мөр гэж байдаг. Тийм болохоор түүнтэй холбож үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Та их эршүүд харагддаг. Багын л ийм байсан уу эсвэл таны бүрдүүлсэн имидж үү?

-Би эхээс дөрвүүлээ. Хоёр охин хоёр хүүтэй айлын дунд хүүхэд. Бага байхаасаа ийм л хүүхэд байсан. Байгаагаараа байгаа нь л энэ. Би хүн дуурайж нарийхан хоолойгоор ярьж, өөрөөр алхах дургүй. Хүн өөрөө өөрийгөө маш сайн хянадаг байх хэрэгтэй. Толинд өөрийгөө хараад би өнөөдөр хөөрхөн, гоё харагдаж байна гэж мэддэг шигээ өөрийнхөө дотоод ертөнцийг мэддэг байх хэрэгтэй.

-Гоо сайхандаа хэр цаг зав гаргадаг вэ, та их гоё болсон харагдаж байна?
-Баярлалаа. Гоо сайхан гэдэг бол эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүнд ч маш чухал. Энэ нь ямар ч хүний дотоод ухамсартай шууд холбоотой байх гэж би боддог. Зөвхөн гадаад үзэмждээ анхаарал тавихаас гадна дотроосоо өөртэйгөө их ажиллах хэрэгтэй. Тэгвэл хүн их өөр харагдана, бүх юм нь гэрэлтээд л явчихдаг юм.

-Таныг Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэсэн яриа гарсан энэ талаар?
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан юм байхгүй. Би өөрөө ч сонсоогүй юм байна. Гэхдээ Хятадын зарим нэг компани тоглолтон дээр надад бэлэглэж байсан удаа бий.

-Таныг нэлээн сүсэг бишрэлтэй гэдгийг мэднэ л дээ?
-Шүтлэгтэй байлгүй яахав. Буддагийн сургаалыг дагаж баримталж явдаг. Мөн энергийг мэдэрч эхэлж байгаа. Ойлгож судлахаар үнэхээр өөр болдог юм байна лээ. Дотроосоо өөрийгөө мэдэрч, хайрлах гэсэн үг. Би багагүй хүнд тус болсон гэж боддог юм. Гэхдээ одоо миний нэг, баримталж байгаа зүйл бол хүнд бэлэн зүйл өгөх биш хүнийг боловсруулж, хүний ухамсарт нь зөв зүйл суулгах нь хамгийн том буян. Энэ тал дээр би нэлээд их ажиллана гэж бодож байгаа. Гудамжны хүүхдүүдийг ямар аргаар яаж зөв зам руу нь оруулах вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Бэлэн зүйл өгөөд хэрэггүй байх. Би Монголынхоо залуучуудыг үнэхээр ухаантай, мэдрэмжтэй гэж хэлнэ. Хүн болгон л сурч байна. Залуус маш олон зүйл үзэж харж судалж байна. Сайн муу тал аль аль нь байна. Гэхдээ би сайн талыг нь илүү харахыг л хичээж явдаг. Ер нь нийгэм ийм саарал байхад заавал мууг нь ухаж гаргах гээд яах юм бэ.

Монголчуудын энэ муухай хардамтгай зан нь бидний амьдралд их нөлөөлдөг юм шиг санагддаг. Бие биенийгээ хардаж, өөлж, муулж явдаг энэ байдлаа больчихвол бид арай өөр сэтгэлгээтэй болж чадна гэж бодож байна.

Монголчуудын амьдрал

Сэтгэгдэл
naran chi bol sain duuchin shu ene yavaa erchee bitgii aldaarai hunleg zan buh yumaa gee ve!
2011-08-12 14:46:00
saihan huuhen dee amjilt
2011-08-12 14:46:00
Наранг гүйцэх чадалтай хоолойтой эмэгтэй дуучин одоогоор Монголд алга даа. Бас өөрийнхөөрөө байдаг зан, шударга үг хэл нь таалагддаг. Улам их амжилт хүсье.
2011-08-12 14:46:00
unen muuhai hooloitoi. aimar buduun suungu, amidaaraa duulj chaddagui l yum bilee
2011-08-12 14:46:00
sex hiij bhdaa yaaj orildog bol kkkk
2011-08-12 14:46:00
СОНОРДУУЛГА БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ !!! Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон, америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдад зарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэн хохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бид бие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээ хагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болон хуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаа хагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучууд ид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд нь сөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа алах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаа ч, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй, албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд. Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэт зүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэн хохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсан Элбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаана байна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорч байна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыг оролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан. Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. Монгол Улс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү. Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувь зайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галдан шатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотроос нь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бид зурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн, турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагнал авсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа. Бидний хайртай хүү анхны алтан хараацай Цахиагийн Элбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юу бүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирч сурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсан байна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсын эв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу. Гүрж, Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээн самуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэж суусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америк улсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор бид юу болох бэ? Тэд сонгуульдаа Ц.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын 1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувь заягаар тоглож байна. Ард иргэдээ Монголын ард иргэд бид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй, бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй. Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улс байгааг санахтун сэрэмжлэхтүн !!! MGL
2011-08-12 14:46:00
Saihan huuhen ntriig ni medehgui yum aa hoo. Gehdee ug ni ene hund bol gavyat tsol bagadna daa. Deer shoolood bichsen nuhur uu, chi tuun shig neg duugarah geed uzeerei. Bas gadaadaar tuun shi ayalgagui yarih geed uz dee. Bodoj shuumjilne shoo hoo
2011-08-12 14:46:00
Naran uneheer mundag duuchin hooloi bol gaihamshigaa river sound-d hiisen tsomgiin party deer ochood yamar goyo kaip medervee tuunees hoish udur bur tsomgiig chini sonsoj baigaa mash ikh erch huch avdag nutgiin mini egch iim mundag yavaad badharhaj bna. Tand ulam ikh amjiltiig husen eruue mun sain huntei uchirch huurhun urtei bolooroi.
2011-08-12 14:46:00
aaaaaaaaaa muu em chamaig xen toodog um
2011-08-12 14:46:00
sex hiij uzeh yumsan
2011-08-12 14:46:00
owormots , chadwartai hooloitoi mongoliin nomer 1 emegtei duuchin , amjilt husye iluu erch huchtei sain uran buteel hiigeerei .
2011-08-12 14:46:00
Yamar uhaalag yum be iim uhaalag gej medsengyi
2011-08-12 14:46:00
teer, bi lesbian, ene minii huvi tavilan geed heleed l baina daa. ooroo.
2011-08-12 14:46:00
ЕР НЬ ХҮМҮҮС ЯАГААД ГОМО ЛЭЭСБИ БОЛДОГ ЮМ БОЛОО НАРАНГЫН ХУВЬД ЭРЭГТЭЙ ХҮНД ХАЙРТАЙ БАЙСАН БАЙХАА ТЭР ХҮН НЬ ГОМДООСОН БАЙХ ТИЙМҮҮ ТЭГЭЭДЛ ЭМЭГТЭЙ ХҮН СОНИРХДОГ БОЛСОН БАЙХ
2011-08-12 14:46:00
та үнэхээр гоё дуучин шүү Би таныг маш их хүндэлдэг шүү үнэхээр ок бүсгүй шүүүүүүүүүүүүүүүүүүүү
2011-08-12 14:46:00
МОНГОЛООРОО ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ МОНГОЛ Ч ЮМ ШИГ ХҮҮХЭНД МОНГОЛООРОО САЙХАН ЯРЬЖ СУРАХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ ӨӨ. ТЕЛЕВИЗЭЭР ЯРЬСНЫГ ЧИНЬ СОНСООД МОНГОЛ ХҮН Л БАЙДАГ БАЙГАА ДАА ГЭЖ БОДСОНЫГ ХЭЛЭХ ЮУН, НАРААН!
2011-08-12 14:46:00
Naran duuchin bol jinhene mergejliin duuchin gedeg ni haragddag gants duuchin. Am'daar, goyo medremjtei duuldag. Demii dalijiganaj jujigledeggui. Naran duulah togloltiig l uzdeg. Bayarlalaa, Naran!
2011-08-12 14:46:00
zvgeer l saak
2011-08-12 14:46:00
маөбхаөбхөахаөх
2011-08-12 14:46:00
лесби наран, жаахан эрэгтэйлэг юмаа_ алцгар банзалдаа
2011-08-12 14:46:00
дөнгөж юмыг муу талаас нь хардгаас нь монголчууд бид өөдлөхгүй байгааг хэлээд байхад л сэтгэгдлүүд дотор хар талаас нь харж бичсэн байх юм. Яагаад яагаад ийм тэнэг байдаг байнааа. эмэгтэй хүнийг хэлэх хэлэхгүйгээр хэлэх юм. нөхөргүй бол банзал ч юмуу янхан ч юмуу бүр лэсби ч болгочих юмаа. аягүй бол энийг уншаад намайг наран өөрөө, эсвэл ах дүүгийн нэг нь гэнэ л дээ. хэхэ харамсалтай нь би аль нь ч биш. Хүнд туслах гээд байдага бариад гүйхийн оронд өөрөө амьдралаа авч явах аргыг нь заа гэдэг үн
2012-02-03 14:17:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.