Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Сонгуулийн сурталчилгааны нээлтийг нэг өдөр хийсэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бас л нэгэн зэрэг орон нутгийг зорилоо. МАХН-аас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Архангай, Өвөрхангай аймгаас иргэдтэй хийх уулзалтаа эхэлжээ. Түүний хувьд Архангай аймгаас уулзалтаа эхэлсэн нь учиртай. Ерөнхийлөгчийн аав Намбар Архангайн Чулуутынх. Ийм учраас аавынхаа төрсөн нутгаас уулзалтаа эхэлжээ. Тэрээр харин нийслэлийнхэнтэй хийх уулзалтаа уржигдар Баянгол дүүргээс эхэлсэн юм. Нэр дэвшигч Н.Энхбаяр дараа нь говийн аймгуудыг зорих юм байна.
Харин АН аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж наран ургах зүгийг сонгожээ. Түүний анхны уулзалт эзэн Чингисийн төрсөн нутаг Хэнтийгээс эхэлсэн бол өчигдөр Дорнод аймгийг зорьсон байна. Ц.Элбэгдоржийн багт Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа эрх авахын тулд түүнтэй өрсөлдсөн гишүүд багтжээ. Дорнодын дараа тэрээр Сүхбаатар аймагт ажиллаад Улаанбаатарт ирэх юм байна.