Array ( ) З.Алтай: Би сонгуульд санал өгөхгүй

З.Алтай: Би сонгуульд санал өгөхгүй
2009/04/10
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл оржээ. Уг хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад халтай хоёр заалт бий. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн З.Алтайтай ярилцлаа.

Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ. Энэ хуулийг батлах болов уу, та юу гэж бодож байна?
Тийм ээ, тэгэхдээ дэмжигдэхгүй байх. Гишүүдтэй уулзахдаа энэ хуулийг л батлаад өгчих, наад заалтаас чинь болж олон сэтгүүлч “аавын хаалга” татах гээд байна. Бичсэн жирийн сэтгүүлч, нийтэлсэн хэвлэлийн байгууллагын дарга нь эрүүгийн хариуцлага хүлээх биш бичүүлсэн, захиалсан хүмүүс нь хариуцлага хүлээдэг болгоё гэхэд одоогоор л хүлээн авах, сонирхолгүй байна!

Яагаад тэр заалтыг авах сонирхолгүй байгаа юм бол…?
Хүнийг хэн гүжирдэж, доромжилдог билээ. Хэн мөнгө өгч захиалдаг билээ, улстөрчид өөрсдөө шүү дээ. Жирийн иргэн хэзээ ч мөнгө төлж хэн нэгнийг хэвлэлээр гүтгэдэггүй. Тэдэнд тийм их мөнгө ч байхгүй. Тэгэхээр улстөрчид өөрсдийнхөө хийсэн хэргээс айж, ялаас мултрах гэж энэ хуулийн төслийг батлах сонирхолгүй байна. Өөрсдийнхөө хийсэн хэргийн лай, ланчигийг тэрийг бичсэн жирийн сэтгүүлч, байгууллагынх, нь даргад үүрүүлэх гэж байгаа юм. Тэгээд л хүлээн авах ссжирхолгүй байгаа. Тэгэхдээ харж л байя.

Энэ хуулийг батлах нь зүйтэй гэж ярьдаг хэд хэдэн гишүүн байдаг шүү дээ?
Мэдэхгүй, би хуулийн төсөл санаачлаад нөлөө бүхий, олон жил болсон гишүүдэд үзүүлэхэд “Энэ бүтэхгүй байх аа. Чи хариуцлагаас мултрах гээд байна уу” гэж л асуудаг юм. Тэрнээс, өө энэ чинь зөв байна, дэмжинэ гэж хэлсэн нэг ч гишүүн одоогоор алга. Тэгэхдээ би асуудлаа тавина гэж бодож байгаа.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хоёр нэр дэвшигч тодорлоо. Таны бодлоор хэн нь ялвал улс орон, ард түмнийхээ төлөө их зүйлийг хийж чадах бол?
Хоёр чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг. Болдог юм л болох гэж байна. Энэ хоёр нам монголын ард түмэнд өөр сонголт өгсөнгүй, олгосонгүй. Уг нь өөр “морьд” уралдсан бол сонирхолтой, бас ард түмний амьдрал сайжрах цаг ирэх нь гэдэг сэтгэгдэл худлаа ч гэсэн төрөх байсан юм билүү, хэн мэдлээ. Монголын ард түмэн энэ.хоёр хүнийг хэн нь хэн бэ гэдгийг хар, цагааигүй мэднэ дээ. Яахав, хууль юм болохоор аль нэг нь ялна. Харин хэн нь гэдгийг цаг хугацаа харуулна биз.

Сонгуулийн марафон эхэлчихлээ. Хэрвээ би Ерөнхийлөгч болвол гэдэг үлгэр шиг яриагаа ярьж байна. Хоёр нэр дэвшигчийг гэнэтхэн босоод харсан чинь монголын ард түмэн үгээгүй ядуу болсон байна гэнэ. Шүүх засаглалд шударга ёс гэдэг зүйл алга, ардчилал, ардчилал биш болжээ. Хэрвээ намайг сонговол энэ бүгдийг цэгцэлж, сайн сайхан болгоод өгнө гэж ярьж байна. Ийм гоё, уран цэцэн үгийг энэ хоёр 19 жилийн өмнө хоёулаа хэлж байсан. Монголын ард түмэн ч уужуу сайхан сэтгэлээрээ өнгөрсөн хугацаанд тэдэнд итгэл үзүүлж, дахин, дахин сонгосон. Хоёулаа төрийн эрхийг барьж байсан. Харамсалтай өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй шүү дээ.

Нэр дэвших боломжтой олон хүн байсан гэж та хэллээ. Тухайлбал, хэнийг хэлээд байна?
Зөндөө байна. Өөрийнхөө үзэл бодол, байр суурьт үнэнч, шударга, элдэв хар бараан асуудалтай нэр нь хутгалдаагүй, албан тушаал, хэргэм зэргийн төлөө гүйгээгүй сайхан хүмүүс байсан, Э.Бат-Үүлээс эхлээд. Чин үнэнийг хэлэх би Э.Бат-Үүлийг нэр дэвшээсэй гэж их хүсч байсан. Шударга, зөв хүн. 19 жилийн турш өөрийгөө ард түмэнд таниулж чадсан хүн гэж боддог, би. Надаас өөр олон хүн дэмжиж байсан байх. Тэгэхдээ би Ц.Элбэгдоржийг муу хүн гэж хэлэхгүй. МАХН-ын хувьд олон жилийн туршлагатай, боловсон хүчин ихтэй нам гэж гайхуулдаг юм билээ. Тийм л мундаг юм бол шинэ хүнийг гаргаж ирэх нь яасан юм бэ. Нам маань шинэчлэгдэж, шинэ монголын төлөө шинэ сэтгэлгээтэй, залуу боловсон хүчнээ илгээлээ гэсэн бол ард түмэн ч сэртхийх байсан байх даа. Юу болов, яав гээд уур амьсгал ч өөрчлөгдөх байсан юм бил үү. Харамсалтай нь тэгсэнгүй.

Э.Бат-Үүлийг дэмжиж байсан гэлээ. Тэгэхдээ тэр хүнийг намын нөхөд нь дэмжээгүй шүү дээ?
Улс төр гэдэг чинь их бохир, заваан гэдгийг парламентад сууж байгаа, нам дотор олигархи болж яваа хоёр намын улстөрчид харуулж байна. Миний бодож байгаагаар монголын улс төрийн хоёр толгой нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Би л амьддаа үзэхгүй юм байна. Шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж, цус сэлбэх ажлыг энэ хоёр намын улс төр, бизнесийн олигархиуд хэзээ ч хийхгүй. өөрсдөө ч суудлаасаа босохгүй, бас хэнийг ч суулгахгүй гэж зууралдах юм байна.

Дээрээс нь өөрсдийнхөө залуу халааг бэлтгэж байна, эзэндээ үнэнч сайхан “бууны нохой”-нууд. Харцаар нь хөдөлдөг. Тэгэхээр улс орон яаж хөгжиж, ард түмний амьдрал хэзээ сайхан болох юм бэ. Би хувьдаа энэ хоёр намаас хэзээ ч шударга, зоригтой, чадалтай улстөрч төрөхгүй юм байна гэдгийг өдөр тутам мэдэрч сууна даа.

Та иргэнийхээ үүргийг гүйцэтгэж сонгууль өгнө биз дээ?
Өгөхгүй.

Яагаад?
Өгөх, өгөхгүй эрх нь надад байгаа юм чинь.

Тэгэхдээ таны нэг санал асуудлыг өөрөөр эргүүлэх ч юм билүү?
Тийм л дээ. Нэг хүнээр дутдаггүй эх орон гэж байхгүй. Тэгэхдээ л би сонгууль өгөхгүй гэж бодож байгаа.

Ер нь, та МАХН-ын сонгуулийн амлалт 1.5 сая төгрөгийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Яахав дээ, наадуул чинь монголын ард түмнийг архи дарс, эд мөнгөөр хуурч сураагүй биш. Толгойг нь худалдаад авчихдаг аугаа улстөрчид шүү дээ. Тэгэхээр одоо янз бүрийн юм амлаж, элдэв хууль, тогтоолын төсөл боловсруулах байх. Үүндээ ч гаршсан.

МАХН-аас нэр дэвшигчийн сонгуулийн урианд 1.5 сая төгрөг байна билээ. Энэ мөнгийг өгөх боломж байгаа юм болов уу?
1.5 сая төгрөгийг бэлнээр өгвөл монголын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж Ерөнхий сайд, намын дарга С.Баяр нь хэлээ биз дээ. Тэгтэл Н.Энхбаяр дахин 1.5 саяаар шоудвал монголын эдийн засаг, нийгмийг элгээр нь хэвтүүлэх үлгэр зохиож байна гэж ойлгоно.

Ер нь энэ мөнгийг яаж өгөх гээд байгаа юм бэ. Ийм ядарсан, туйлдсан эдийн засагтай байж бэлэн мөнгө тараана гэж амлаж байгаа нь хамгийн өөдгүй, арчаагүй арга. Хэдий том улстөрч байлаа ч ийм юм амлаж байгаа бол хамгийн сүүлчийн арга гэж би боддог. Тэгэхдээ өгөхдөө хүрэх юм бол энэ мөнгийг бэлнээр өтч болохгүй. Тэрний оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүмүүсийг ажилтай болгох хэрэгтэй. Харамсалтай нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж нэг ч төгрөг төсөвлөхгүй, гаргахгүй байгаа биз дээ.

Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд хэр ажиллав. Түүнийг дахин нэр дэвшихэд өмнөх мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн нь нөлөөлсөн гэж намын дарга нь яриад байгаа?
Би мэдэхгүй, саналаа өгөөгүй. Тухайн үед ямар мөрийн хөтөлбөр гаргасан гэдгийг нь ч уншаагүй, унших ч үгүй. Яагаад гэвэл, үе үеийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр хэрэгждэггүй, үлгэр байдаг гэдгийг би битгий хэл, ард түмэн ч хэлнэ. Монголын ард түмэн амьдрал, мах цусаараа мэдэрлээ шүү дээ. Тиймээс тэрийг уншиж байх цаг, зав алга.

Та өмнө нь парламентыг гадна талаас нь хараад шүүмжилдэг байсан. Одоо дотор нь орохоор илүү ихээр шүүмжлэмээр байх юм уу?
Уг нь Монгол Улсын парламент төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол төрийн том хүн. Ард түмэн, улс эх орныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж “YES”, “NO” гэдэг кнопыг дарах эрхийг нь ард түмэн олгож, сонгосон. Өнөөгийн парламентын гишүүдийг харж байхад эхлээд нам, бүлгийн эрх ашиг нэгдүгээрттавигдаж байна. Тэрийгээ бодож л дээрх хоёр товчийг дардаг.  Тэрнээс биш ард түмэн, улс орны эрх ашиг хөндөгдөнө гэдгийг хэзээ ч боддоггүй. Энэ бол эмгэнэлтэй. Тэгэхээр нэр цэвэр, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байсан ч намын атганд орж л байгаа байхгүй юу. Энэ танхимд “толгойгүй” хөндий цээжтэй далан хэдэн хүн сууж байгаа. Цөөхөн хэд нь толгойтой, тэдний заавраар л хөдөлдөг.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд та ямар байр суурьтай байгээ вэ?
Хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр хүн бүр санал нэгтэй байгаа. Монголын ард түмний авралын од нь энэ болчихоод байна шүү дээ. Тэр орд нээгдчихвэл бараг ажил хийх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Баахан мөнгө аваад зүгээр сууна гэдэг үлгэрт монголын ард түмэн итгэсэн шүү дээ. Энэ үлгэрийг энэ нөхөд итгүүлж ч чадсан. Тэр худлаа шүү дээ. Ийм муу гэрээний төсөл хийчихээд, цаг зуурын хүндрэл далимдуулаад нөгөө талдаа буулт хийгээд монголын ард түмэнд гэгээн сайхан амьтан болж харагдах юм бол хойч үе маань бидний ясыг өндөлзүүлнэ шүү. Тийм учраас ийм түүхий гоомой юманд гарын үсэг зурах хэрэггүй. Монголын ирээдүйг харсан юм хийсэн бол дэмжихсэн. Сая гэрээний монголын талаас Айвенхоу майнзад өгсөн хувилбарыг тэд хүлээн зөвшөөрөөгүй гэж би сонссон. Тэр саналыг харилцан ашигтай байдлаар шийдэхгүй юм бол болохгүй.

Би Ерөнхий сайдыг дагаж гадагшаа яваад уурхай гэж юу байдаг, байгаль орчны нөхөн сэргээлт гэж юу байдгийг тэмтэрч үзээд ойлгосон. Уурхай бий болгоход наад зах нь 7-8 жил болно. Холын юмны төлөө, орж ирэх V болоогүй мөнгөний төлөө бид хууртсан байна.

Төр засагт найдаж болохгүй гэлээ. Тэгээд монголчууд юунд найдах ёстой вэ, таныхаар?
Монголчууд өөр өөрсдийн хүчиндээ найдахгүй юм бол далдын хүч юмуу хаа газраас ороод ирэх хэдэн сая долларт найдаж болохгүй. Улстврчдийн зохиосон үлгэрт битгий итгээч ээ гэж л хэлмээр байна. Монгол Улсыг хөгжүүлэх гол хүч нь бол монгол хүн өөрөө. Монгол хүн өөрөө итгэ, өөрөө ажилла, харин бололцоог нь төр чадлынхаа хэрээр тавьж өг. Юманд бололцоо олгох, таатай нөхцөл бурдүүлэх нь төрийн үүрэг. Тэгэх юм бол хоёр сая хүн чинь ухаантай юм болохоороо өөрсдийгөө аваад явчихна.

Тэгэхгүй бэлэн юм амлаад, бэлэн юм өгнө гэж хуураад байхгүй юмыг бий болсон мэтээр яриад байх юм бол монгол хүний нөгөө дээшээ харж алгаа тосоод, цаг сайхан болохыг хүлээсээр суутал өдөр хоног өнгөрч, “бурхан” болсоор байх болно. Тэгэхээр хүн рүүгээ хандаач, иргэддээ хандаач. Амьдралыг сайхан болгох гол тулгуур бол надаас өөр хэн ч биш юм байна. Засаг төр ч биш, алт, зэс, байгалийн баялаг ч биш. Би өөрөө л тэмцэхгүй юм бол хэнийг ч сонгоод, хэнбугайг ч горьдоод бүтэхгүй юм байна гэдгийг мах, цусаараа ойлгойх ёстой

Монголын мэдээ

Сэтгэгдэл
ene humuus uneheer am pugur yumaa bi huvidaa altai gishuuniig uneldeg gehdee ta uuriinhuu ih hurliin suudliig ard tumniihee tuluu ashiglah heregtei sh dee bugd l sain yarih yum hiij bgaa yum yu ch bhgui
2011-08-12 14:46:00
Altai gishuuntei 100 huvi sanal niilj bna
2011-08-12 14:46:00
Altai ih hurald suugaad harin chimeegui bolood bga ym bishuu. Uul ni ih l ym huleej bgaa ymsan
2011-08-12 14:46:00
Uug ni bi Altai gishuuniig demjdeg uym Harin yagaad songuuli ogohgui geed baigaa uym be. Duugui l bail daa ogohgui bol. Songuuli huchingui bolbol chi bid nariin tatvariin mongoor dahiad l songuuli hiine sh dee heden terbum bil ee dee. Ugee bodoj yarimaar uym chi ogohgui l biz ingej olond zarlaad baih shaardlaga alga. Medeej 2 E bol butehgui humuus gehdee yah ch bilee dee. AH MAXH 2-t oor hun alga ban sh dee. Ter 2 hen ni garsan ch hamaagui gej helchiheed songuuli huchingui bolbol dahina sh dee. Tanii ugiig olon hun unshij baigaa sh dee Ingej helsneees chine bolood olon hun bas songuuli ogohoo bolino doo Ug dagagsad bol/70-30%/. Bi bol tegehgui l dee ogno henii toloo gedeg ni hunii hereg sh dee bi tegj bodoj bna.
2011-08-12 14:46:00
Uls ornoo terguuleh hunee songoh gej baij ard tumnee songuulidaa idvehtei oroltsooroi gej urialah baital uuruu bas l 1 ulsiin udirdhad uureg hariutslaga ni orj baij ard tumnee buruu zuilruu uruu tataad biagaa yum shig sanagdaj bna daa tegheer bid yag yamar hunee songood bgaa yum boldoo Bas surag duulah ni sain kazinochin gesen shuu Altai ta
2011-08-12 14:46:00
HUUREE HUMUUSIIG YUND URUU TATAAD BAIGAA YUM BE, YU OLJ DOLOOHIIN
2011-08-12 14:46:00
songuulid sanalaa uguhgui gedeg chini buurunhiilj baina gesen ug bizdee.
2011-08-12 14:46:00
songuulid sanalaa uguh zorigtoi baitsgaaya.
2011-08-12 14:46:00
w w w . b a t t u g s . c o m
2011-08-12 14:46:00
САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА. ТАНЫ ТАЛД ШҮҮ. БИ Ч ГЭСЭН САНАЛ ӨГӨХГҮЙ. ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА.
2011-08-12 14:46:00
ӨӨРТӨӨ Л НАЙД ӨӨР ХЭНД Ч, ЮУНД Ч БИШ. ХАМГИЙН ҮНЭН.
2011-08-12 14:46:00
ogohgui baih ch bas neg hunii erh shu! 2-n demjihgui bg-aa gesen ug. albadan oguuleh ni ardichilsan bish
2011-08-12 14:46:00
Sanalaa uguh heregtei.ulsiin erunhiilugchiig songohod idevhtei oroltsooroi urialmar yum Altai gishuun
2011-08-12 14:46:00
taniig demjij bn. adilhan ymnuudiin hend ni sanalaa ugdug ym be bi ch bas uguhgui.
2011-08-12 14:46:00
tiimee uneheer utgagui umaa hamgiin garch ireh bolomjgui 2 hun ni demjigdeed ner devshchih umaa ard tumneesee sanal avch chadahgui, avsan ch huuramch yaj avahaa medehgui, yadaj 4 hun ursuldsun bol... erhee bichiv
2011-08-12 14:46:00
Erunxiilogchidiin xuvid bi sanal neg baina, bi ch sanal ugoxgyi!!!! bid syyliin 20 iod jil xugjivol xogjix tsag xugatsaa xangalttai bailaa... Tegeed bid yaxiin be odoo? songuulid sanal ugoxgyi boloxoor ted nar chin xudlaa baaxan sanal oruulaad l duusgachixadag bizdee.. boslogo gargax uu? esvel bygd amia bodood ger byle yr xyyxdee bodood gadaad dyrvex yy????
2011-08-12 14:46:00
mongold altaigas oor xun baihgui uym shigee
2011-08-12 14:46:00
yurunhiilugchiin songuuli bi bas uguhguie. 2 laa adilhan tuuchii bgaan. harin 3 dahi hun devshvel hench bsan hamaagu ugnuu sanalaa
2011-08-12 14:46:00
taniig ih uneldeg shuu. ym hiie geheer gantsaardaad deerees chin 2 namiinhan daraad bn u? oilgoj bnaa.ta temtseerei uragshaa.bi bas songuuli ogohgui
2011-08-12 14:46:00
bitgii humuusiig buruu yumand urialaad baigaach songuuliin irts hurehgui bol dahiad buun zardal garna sh dee
2011-08-12 14:46:00
ooooo neree mongol yaachee we? hun ard mine huwaaa bodood dowoo sharluulaad suuh uu? eswel ene 2iig mongoliinhoo tuluu setgeltei bolson geed songuulaa ogoh uu?
2011-08-12 14:46:00
mongold cogtoi temcegch ooriinxoo araas olniig dagyylax tiim xyn l xeregtei l dee. Altai bol arai chadaxgyi. shyymjilegchiin dyreer baij chadna. jax gej ux xyrald garsanaa ch medexgyi l dee.jdaj urgeniixee yyregiig buelyylex xeregtei l de.altan dyndajiig barigch baisan ni deer gej manir bodson baix l daa. tegexgyi bol gyndalai shig bolgoj orxino caadyyl ni
2011-08-12 14:46:00
yamar zevuun hujaa tsaraitai yaxan be ene chine
2011-08-12 14:46:00
ki
2011-08-12 14:46:00
altai gej DAVARSAN HUJAAGIIN SHEES VE,IH TOGLOOM HIIHNEE, HENDEE ERHELEED BNAA, DAHIN DAHIN SONGUUL HIIH $ BAIHGUI SHDE ENEND ZAAVAL TAALAGDAH ESTOI YUMUU
2011-08-12 14:46:00
УИХ-ын гишүүн нь ингэж хуцаж байгаа юм чинь ард иргэд сонуульд яаж идэвхитэй оролцох билээ
2011-08-12 14:46:00
bolio chamaar dutab gej
2011-08-12 14:46:00
chi uuruu yu hiigeed haaguur daraad baina nuhur mini ain? Neg l ih mundag hun ard tumnii turduu itgeh itgeliig ni alj alga bolgoj Mongol hun l bol hen ch songogdson yalgaagui geh ni uu? Tegeed hen gej hujaa yu? Namaig ingej bicheheer E.Bayariin yumuu E.Dorjiin hun baina gej helne chi tegvel ugui bi zugeer engiin irgen baina nam harialalgui. Chi yu hiigeed baina. arhi tamhi surtalchilah tuhai huulias oor yum bodoj baina uu? 25 chini dampuurah geed baina uu arhi surtalchilahgui bol?
2011-08-12 14:46:00
sanal niilj bna bat uul garj irsen bol sanal uguh l bailaa elbegdorj enkhbayr 2 evsej erunhiilegchiin suudliig ekhbayriin tald uguulehiin tuld hiisen 2namiin tohiroltsoo gej bodoj bna daa yaj ch bodood elbegee garch irehgui ni todorhoi shuu dee ene bol hudlaa ner devshigch oruulj baigaa 2 namiin jujig
2011-08-12 14:46:00
er ni hen b guain ch ter ad tumniig bitgii bambai bolgooroi altai chi songogdson toirogtoo neg ochooch yamar bna erguulj tatdag huuli baidag ch boloosoi
2011-08-12 14:46:00
ALTAI mal mini chi TV dee baisan chini deer baisan ium daa chi bol medleg muutai negen chalchigch shuu dee mongoliin uls tur chamaar dutahgui sh dee ho hah hah hah aha hahahahahah
2011-08-12 14:46:00
sda БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ!!! Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон,америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдадзарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохионбайгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэнхохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бидбие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээхагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болонхуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаахагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучуудид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэгзэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд ньсөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгааалах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаач, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй,албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд.Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэтзүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэнхохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсанЭлбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаанабайна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорчбайна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыгоролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан.Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин МонголУлсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. МонголУлс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү.Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувьзайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галданшатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотрооснь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бидзурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн,турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагналавсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа.Бидний хайртай хүү анхны алтан хараацай ЦахиагийнЭлбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юубүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирчсурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсанбайна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсынэв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу. Гүрж,Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээнсамуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэжсуусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америкулсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгчболохоор бид юу болох бэ? Тэд сонгуульдааЦ.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувьзаягаар тоглож байна. Ард иргэдээ Монголын ард иргэдбид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй,бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй.Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улсбайгааг санахтун сэрэмжлэхтүн !!!
2011-08-12 14:46:00
ªª ÀËÒÀÉ ÀÕÀÀ ÑÀÍÀËÀÀ ªÃ Ë Äªª. ÁÈÒÃÈÉ Ë ÄÝÝ.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.