Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Гэр бvлийн таагvй уур амьсгалаас vvдэн өсвөр насны хvvхэдvvд тэр дундаа охидууд гэр орноосоо дайжиж улмаар биеэ vнлэх, архи дарс уух, хулгай ,залилангийн гэмт хэрэг vйлдэх явдал нийгэмд ихээр гарч байна. Дархан хотоос гэрээ орхин хотож ирж улмаар хулгайн хэрэгт холбогдсон 19-н настай охины тухай мэдээллийг эцэг эхчvvдэд сургамж болгох vvднээс манай сэтгvvлч хvргэж байна.Өнөөдөрийн нийгэмд ийм замаар амьдарч байгаа өсвөр насны охид бvсгvйчvvдийн тоо хитэрхий олон байгаа.Тиймээс тэдний хэн нэгнийг нь онцлож нvvр царайг нь олны өмнө дэлгэхнийг хvссэнгvй.Ганбаатарын Бямбасvрэн гэх энэ охин 1990 онд төрсөн Дархан хотын уугуул.Тэрээр айлын өргөмөл ганц хvvхэд нь бөгөөд өргөмөл аав ээжтэйгээ таарамжгvй байдагын улмаас 2008 онд гэрээ орхин их хотод иржээ. Хотод ирсэнээсээ хойш Марлаа нэрээр бусадтай танилцаж улмаар буудалд архи ууж шинэ танилыгаа тасарсан эс бол унтсан хойгуур нь эд зvйлийг нь хулгайлж зугтаадаг байна.
Тэрээр өмнө нь БГД-ийн цагдаагийн хэлтэс хулгайн хэргээр шалгагдаж байжээ.Энэ удаа тэрээр мөн л Марлаа нэрээр чингэлтэй дvvрэгийн нутаг дэвсгэрт байрлах буудалууд хэсэж дээрх байдлаар бусдын эд зvйлийг хулгай хийж байсаныг нь Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсийн ажилчид илэрvvлэн шалгаж байна.Бамбасvрэн нь бусдаас хулгайлсан гар утас эд зvйлсийг ТЭДИ төвийн лангуунуудад хямд vнээр зарж борлуулдаг байсанаа хvлээсэн байна.Тэди төвийн лангуу болон vvдэн хэсгээр Дарханы харъяат тvvний таниж мэддэг хvмvvс нилээдгvй олон байдагийг ч цагдаагийн албан хаагчид олж тогтоогоод байгаа юм байна.Эцэг эхчvvд өсвөр насны хvvхэдvvддээ анхаарал хандуулж хvvхэдvvдтэйгээ таарамжгvй харьцаа vvсгэхгvй байх нь таны хvvхэдийн ирээдvйд сайнаар нөлөөлнө гэдгийг санууллж байна.
Tv9