Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

650 нэртэй инээдмийн кино дэлгэцэнд гараад удаагүй байгаа ч үзэгчдийн тоо нь огцом өссөн байна. Шалтгаан нь юунд байв. Уг кинон дээр эр хүний хиймэл бэлэг эрхтэнийг бялуун дээр зоож, хоёр эрэгтэй хүн хэлээ гозгонуулан үнсэлцэж, 50 гарсан хөгшин баяны дүрд тоглосон Чаминчулуун гавьяат 18 настай бандитай үнсэлцэж, Равсал панз хэмээн ард түмэндээ алдаршсан Магсаржав гуай өөрийн биеэр зочид буудалд хүргэж өгсөн 30 настай хүүхэн жаахан хүүг эр хүн болгож, хошин урлагийн томоохон кадр Амбий нууц амрагтайгаа хоносон хүүхнийг нөхрөөс нь бултуулан гэрт нь хүргэж өгч байгаа зэрэг халуухан үзэгдлүүд гардаг байна. Түүгээр ч барахгүй уг кинонд гомо залуу томоохон дүр бүтээсэн гэдэг шум урлагийнхан дунд гарчээ. Үүнийг киноны уран бүтээлчид өөрсдөө үгүйсгэж чадахгүй байгаа аж. Харин “Шинэ үе” продакшн, “Х түц” хамтлаг зэрэг томоохон уран бүтээлчид үүнийг үзэгчдийг татах гэсэн арга заль, урлагийн тайзан дээр цэвэр өрсөлдөх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Ер нь урлагийн томчууд 650 кинонд ойрын үед хатуухан сануулга өгөх тухай яригдаж эхэлжээ.
Factnews.mn