Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

“Чат”-ын гэх тодотголтой хүн амины хэргийг шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх танхимд эхэллээ. Энэ хэрэгт хүүгээ захиалгаар хөнөөлгөсөн гэх хэрэгт холбогдоод байгаа Р.Аюуш хэмээх 82 настай эмээ болон С.Цогбаяр, Э.Золбаяр, Б.Дулмаа, Б.Эрдэнэхүү, Г.Пүрэвдорж, З.Ерөөлт нарын 11 хүнд холбогдоод байгаа. Уг шүүх хурлыг тус дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, улсын яллагчаар Б.Мөнхбаяр, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Г.Энхтүвшин, Т.Галсанпунцаг, Б.Энхтуяа, Н.Даваа нар оролцсон юм.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.4,91.2.11-ээр буюу “бусдыг өс хонзонгийн улмаас, захиалгаар, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон бүлэг санаатайгаар амийг нь хөнөөсөн” гэдэг үндэслэлээр ял тулгаад байна. Эхлэх ёстой цагаасаа нэлээд хожимдож эхэлсэн шүүх хуралд энэ хэргийн захиалагч хэмээн нэрлэгдээд байгаа Р.Аюуш шүүхийн гадна хоёр хүнээр түшүүлсээр ирж байсан. Тэрбээр хэрэг гарсны дараах үетэй харьцуулахад нэлээд турсан харагдана билээ.
Мөн нэлээд түгшсэн байдалтай байсан. Хэдийгээр сэтгүүлчид энэ шүүх хурлын явцыг олон нийтэд мэдээлэх гэсэн боловч шүүх хуралд насанд хүрээгүй хүүхэд шүүгдэгчээр оролцож байгаа тул хаалттай болохоор болсон. Тэр ч бүү хэл шүүх хурлын нээлтэд ч оролцох боломжийг шүүх хурлыг даргалагч сэтгүүлчдэд олгосонгүй. Анх энэ хэрэг илэрсэн даруйд С.Цогбаяр, Э.Золбаяр Р.Аюуш түүний охин Ц.Дулмаа нарыг “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд саатуулаад байсан. Харин 12 хоногийн дараа Р.Аюуш, Ц.Дулмаа нарыг суллан гадуур мөрдөн байцаахаар болж. С.Цогбаяр, Э.Золбаяр нарыг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн саатуулж байсан билээ. Дугаар шилжих мөчид шүүх хурлын шийдвэр гараагүй байсан юм.
Монголын мэдээ