Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
"Анод" банкинд ажиллахаар тунаж үлдсэн болон Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилдогдоод байгаа Насанжаргалын хувьд хэний мэдэлд ажиллах эсэх нь тун удахгүй шийдэгдэх гэж байна. Мөн төрийн мэдэлдээ банктай байх эсэх нь тухайн үед тодорхой болох юм. Банкны салбар гэдэг эгэл жирийн иргэдэд нүсэр аппарат гэж харагдаж байхад эрх мэдэлтнүүдэд аварга том мөнгөний машин болж харагдаж байгаа.
Хэн ч байсан хэдийнэ олны танил болсон, хөл дээрээ тогтсон банкийг эзэмшихийг хүсэх нь аргагүй. Төр ч дампуурлын ирмэг дээр ирээд хөл дээрээ тогтож байгаа банкийг дампууруулалгүйгээр үлдээгээд өөрийн мэдэлдээ авах нь сайхан л байгаа. Гэвч уг банкийг үүсгэн байгуулсан хүмүүс хэдийгээр аавын хаалга татсан ч гэлээ насаараа цуглуулж нандигнан хайрласан хөрөнгөө алдчихна чинээ бодохгүй байна. Тиймдээ ч үүсгэн байгуулагчдын нэг Н.Даваа журмын нөхөд болон ард түмэндээ хандан захидал бичиж байхав. Нарснаас наранд ирсэн уг захидалд , өөрийн өмчөө алдчихна чинээ бодохгүй байна. Хийсэн хэрэг байхгүй хойно үнэн мөн нь олдох болно.
Хувийн өмчид халдаж байгаа үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн байсан. Энэ хүн өөрийн өмчөө алдахгүй гэсэндээ ийм захидал илгээсэн байж таараа. Гэвч өнөөдрийг хүртэл Монголбанк “Анод”-ын талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэнгүй. Шалгалт үргэлжилж байна, бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагааг нь тогтворжуулахаар ажиллаж байна гэхээс өөр дорвитой хариулт өгсөнгүй.
Бүрэн эрхт төлөөлөгчийн хэлснээр Германы “Ки эп эм жи”, “Эрнест индианг” хэмээх аудитын компани шалгалт хийсэн аж. Уг компани банкны өнгөрсөн оны болон энэ жилийн эхний хоёр сарын санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгчээ. Мөн банкны ашигтай ажиллагаа, зээлийн чанар, гол гол бүртгэлүүд, түүний хөтлөлтийг шалгаж дуусгасан байна. Аудит хийх компанийг Монголбанк 4-5 компанийн дунд тендер зарлан байж сонгон шалгаруулсан гэдэг. Одоогоор тус банкны хувьд зээл төлөлт удаашралтай хэвээр байна. Банкны эээлдэгчид барилга, замын салбарынхан түлхүү зээл авсан. Засгийн газраас хэрэгжүүлэх зээл тусламжийн дэмжлэгээр тэдний байдал сайжирвал зээлийн эргэн төлөлт хэвийн болж ирэх аж.
Эдийн засгийн хямрал нүүрлэж, хүмүүс бэлэн мөнгөгүй болсон үед ганц “Анод” гэлгүй бүх банкууд хүнд байдалд байгаа нь нууц биш гэдгийг бүрэн эрхт төлөөлөгч хэлсэн. Ямартай ч аудит хийсэн герман мэргэжилтнүүд ажлаа дуусгаад нутаг буцсан байна. Тэд гаргасан дүгнэлтээ сайтар шалгаад долоо хоногийн дараа ирүүлэх болжээ. Хариу хүлээсэн хүмүүс асуудлыг ашигтайгаар шийдүүлэхийн тулд хүлээж ядаж байгаа гэхэд хилсдэхгүй. Естой л арааных нь шүлс асгаран тэвчиж ядаж байгаа байх даа
Өнөөдрийн монгол