Array ( ) Л.Гүндалай: Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно нь доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу

Л.Гүндалай: Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно нь доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу
2009/04/08
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Танай нам нэр дэвшигчээ ардчилсан зарчмаар тодруулсан гээд байгаа. Таны бодлоор жинхэнэ ардчилсан зарчмаар тодруулж чадсан уу?
Ардчилсан гэхээсээ илүү дүрмэндээ тохируулж нэр дэвшигчээ тодруулсан. Би Их хурал дээр асуудал оруулж, заалнаас нэр дэвших саналтай байсан. Гэвч энэ нь манай намын дүрмээр боломжгүй зүйл гэсэн. Намын удирдлага ч заалнаас нэр дэвшүүлэхийн эсрэг байр суурьтай байсан. Хэрвээ заалнаас нэр дэвшүүлсэн бол би гарчих ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

Яагаад та ингэж бодов. Өөртөө дэндүү итгэлтэй байсан учраас тэр үү?
Би Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарахгүй гэдгээ мэдэж байсан. Харин зааланд намайг дэмждэг маш олон хүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж мэдээж миний хүчтэй өрсөлдөгч байсан.

Та бүхэн нэр дэвшигчээ дэмжиж, баг болж ажиллана гэж гарын үсэг зурцгаасан. Таны хувьд яаж дэмжиж ажиллах гэж байна?
Манай намын нөлөө бүхий лидерүүд хуралдаж, нэр дэвшигчийг 21 аймаг, бусад газраар явахад намайг хамт явуулахаар болсон гэсэн. Би хамт явж, ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын тулд чадлынхаа хэрээр дэмжиж ажиллана аа.

Та Э.Бат-Үүл гишүүний нийтлэлийг уншсан уу. Тэр нийтлэл хэвлэлээр нэлээд шуугиан тарьж байх шиг ?
Э.Бат-Үүл гишүүн 20 жил ардчиллын алтан хараацай гэж явлаа. Гэтэл нам дотроо өөрийнхөө баг, бүлэглэлийг бий болгож чадаагүй нь л харагдаж байна. Би энэ намд ороод ес дэх жилдээ явж байна. Надад бас тийм баг байхгүй. Ер нь АНУ, Герман, Японд ч бай улс төр гэдэг нам доторх дэмжлэгээр гарч ирдэг. Улс төр төдийгүй аливаа юманд дэмжигчтэй, багтай хүн л ялалт байгуулдаг. Харин Э.Бат-Үүл бид хоёрт тийм баг байсангүй.

Өөрөөр хэлбэл, улс төр бол багийн тоглолт. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёр ч удаа Ерөнхий сайд хийсэн хүн. Тэгэхээр энэ хүн багаа байгуулж чадсан л байгаа биз дээ. Харин багаа байгуулж чадаагүй Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу. Ямар тэнд байсан гишүүдэд буу тулгаж байгаад хүчээр саналыг нь өгүүлсэн биш.

Хэнтэй ч гэсэн нүүр тулж уулзаад намайг дэмжээрэй гэвэл нөгөө хүн дэмжинээ л гэнэ. Ямар өөдөөс нь харж сууж байгаад үгүй гэлтэй нь биш. Би тийм учраас хүмүүсээс намайг дэмжээрэй гэж асуудаггүй. Ихэнх нь дэмжинэ л гэнэ шүү дээ. Тэгэхээр намайг дэмжинэ гэчихээд дэмжсэнгүй гэж ярьж таарахгүй.

Ардчилсан нам хүнээ нэр дэвшүүлчихээд баг болохгүй эсрэг ажилладаг гэж шүүмжлүүлдэг. Энэ удаа баг болж ажиллана гэж байгаа ч цагаа тулахаар тэгж ажиллаж чадах болов уу. Та юу гэж бодож байна?
Цаг, цагаараа байдаггүй гэдэг. 2005 онд М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд баг болж ажиллаагүй тал ажиглагдсан юм билээ. Одоо бол тийм юм байхгүй. Намын удирдлага, нэр дэвшигч нь өөр болохоор тэр үеийн хэргийг сөхөх хэрэггүй байх. Харин ч ардчилсан Ерөнхийлөгчтэй больё гээд нэлээн сайн нягтарч ажиллаж байгаа нь анзаарагдсан.

АН болон МАХН-аас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулж үзсэн үү. Ер нь одоогийн Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жил хэр үр бүтээлтэй ажилласан гэж та боддог вэ?
Одоогийн Ерөнхийлөгчийн хийсэн ажил маш муу. Монголыг хөгжүүлэх биш уруудуулж л ажилласан гэж бодож байгаа. Харин манай нэр дэвшигч анхнаасаа л ардчиллын төлөө явсан. Ардчилал гэж худлаа ярих биш үүнийг хийхийн төлөө явсан юм чинь хүний эрх, эрх чөлөө, хууль шүүхийн байгууллагын болохгүй байгаа тогтолцоо, нийгмийн сөрөг үзэгдэл, ажилгүйдэлд арай өөр байр сууринаас хандаж чадах хүн.

Таны мөрийн хөтөлбөрт орсон зүйлээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт орж байгаа юу?
Би Ц.Элбэгдорж нэр дэвшигчтэй уулзаж, өөрийнхөө санаа бодлыг илэн, далангүй хэлсэн. Зөв зүйтэй санаа их байна гэж байна билээ

Монголын мэдээ

Сэтгэгдэл
w w w . b a t t u g s . c o m
2011-08-12 14:46:00
Bat-Yyliig gaigui ER xyn gej bodson chini chikheree bulaalgasan jaal xyy shig USAN NYDELDEG amisgaa yumaa. kkkkkkk
2011-08-12 14:46:00
Gyndalai gants udaa YHEH yg xellee
2011-08-12 14:46:00
elbegee hairan munguu ureh vii dee
2011-08-12 14:46:00
Gundalai guai ta ain gd uun gj bai daa...Taniig UBS tv-n ugluu hutulburiin kofe uuhuu tsai uuhuu nevteruulegeer yariltslaga ugch baihiig uzsen...hahaha Ta tehed ter yariltslagand; minii muruudul bol Barak Obama shig erunhiilugch bolohiig husdeg gj ta helsendee...hahaha tehdee ta bol unenedee chadahgui l bhgui yu za bitii ih yumand sanaarah!
2011-08-12 14:46:00
Гүндалайг аймаар хошигруулсан байна шлээ ККК
2011-08-12 14:46:00
tiim shuu
2011-08-12 14:46:00
gundalai,chi uul ni homsdorj-s arai iluu bolobsrol,setgelgeetei baimaar uym daa,uyn naadahaa dagaj yabah ichmeer uym,ta nar mongol oron-g mini uy bolgoh geed baina daa,eh oron gej bodood hairlah setgel baidag u ta nart esbel zobhon ner zuusen gishuun,hongon,hangaluun amidralaar oorsdiigoo hangahiig bodson orchlongiin shibshiguud uu,
2011-08-12 14:46:00
GUndalai molodets er hun
2011-08-12 14:46:00
gunbalaig eronhiilogch bolbol bii shuud uhii za teneg medrel muutai novsh
2011-08-12 14:46:00
ELBEGDORJ BUTEHGUIE, HARIN BAT-UUL YUMUU AMARJARGALIIG GARSAN BOL MANAI GER BUL L GEHED BUGD SANALAA UGNU GEJ BSAN
2011-08-12 14:46:00
Ёооё энэ ГҮНБАЛАЙ болиосой!!!! АН-д ороод 9 жил болр байгаан гэнэээ. Урваж шарваж өчнөөн юм болчоодь ичээсэй!!!
2011-08-12 14:46:00
Ene Gundalai chin setgel medreliin ubchtei yum bishuu. Ene bol unen shuu.Yamarch baisan tsoo eruul /100/ hun bishee.
2011-08-12 14:46:00
БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ!!! Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон,америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдадзарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохионбайгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэнхохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бидбие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээхагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болонхуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаахагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучуудид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэгзэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд ньсөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгааалах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаач, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй,албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд.Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэтзүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэнхохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсанЭлбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаанабайна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорчбайна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыгоролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан.Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин МонголУлсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. МонголУлс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү.Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувьзайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галданшатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотрооснь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бидзурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн,турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагналавсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа.Бидний хайртай хүү анхны алтан хараацай ЦахиагийнЭлбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юубүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирчсурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсанбайна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсынэв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу. Гүрж,Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээнсамуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэжсуусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америкулсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгчболохоор бид юу болох бэ? Тэд сонгуульдааЦ.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувьзаягаар тоглож байна. Ард иргэдээ Монголын ард иргэдбид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй,бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй.Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улсбайгааг санахтун сэрэмжлэхтүн !!! anhar
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.