Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, дуучин, жүжигчин, загвар өмсөгч Парис Хилтон шинэ найз залуутай болоод төдийлөн удаагүй байгаа. Гэвч тэдний харилцаа нилээд гүнзгийрч, бүр гэр бүлийн амьдрал зохиох талаар ярилцаж эхэлсэн юм байх. Үзэсгэлэнт бүсгүй энэ удаад сүй тавьж, хурим хийхээс илүү хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэх. Шинэхэн амраг Доу Рейнхардт нь түүнд хүүхэд төрүүлж, гайхалтай сайн ээж болох хэрэгтэй хэмээн ятгасан аж. Хэдийгээр зугаа цэнгэлд дуртай үргэлж таагүй ярианд өртөж явдагч гэлээ, Парис Хилтон гэр бүлийн амьдрал зохиовол энэ бүхнээс хөндийрнө гэдэгт нь тэрбээр итгэлтэй байгаа гэнэ. Харихн түүнийг дотны анд Бритни Спирсийн алдааг давтах вии хэмээн болгоомжилсон хүмүүс ч цөөнгүй байгаа юм байх. Царайлаг дуучны толгойг эргүүлж, хоромхон хугацаанд гэр бүлд нь багтасан бүжигчин залуу түүний амьдралаар хэрхэн тоглож орхисон түүх өдгөөг ч сөхөгдсөн хэвээр. Энэ ч утгаараа танилцсан даруйдаа хуримлаж, эх болохоор яарсан Парис Хилтонд найз нөхдийх нь зүгээс багагүй шүүмжлэл ирсэн гэнэ.
Эх сурвалж /Өнөөдрийн Монгол/