Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Миний хөтөлбөрийг өөрийнхөө хөтөлбөр дээр нэмж, олон чухал санаануудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнээ гэж сая хэлсэн. Тийм ч учираас Ц.Элбэгдорж бид хоёр нэг нь нөгөөгөө гаргахын төлөө явна гэдэг чухал. Дэвшүүлэн тавьсан энэ эрхийн төлөө явна.
Уучлаарай, та мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа эхлээд Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийг сонсоё гэж байсан. “Магадгүй журмын нөхөр маань надад боломж олгох байх” гэж бодов уу?
Ямарч байсан миний хэлсэн үгний хувьд мөрийн хөтөлбөрөө л харах. Ц.Элбэгдорж маань үнэхээр сайхан мөрийн хөтөлбөр гаргаж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Элбэгээгийн мөрийн хөтөлбөр гайхалтай байлаа. Лав л мийний анзаарснаар тэнд сууж байсан олон хүний сэтгэл хөдөллөө. Дээрээс нь миний ч гэсэн сэтгэл хөдөлсөн. Ц.Элбэгдорж надад хэлж байсан л даа. Чиний мөрийн хөтөлбөрт авууштай том том бүтээлч санаанууд байна. Өөрийнхөө хөтөлбөрт нэмээд энийг ажил хэрэг болгож хоёулаа явна аа л гэж хэлж байсан.
Үг хэлж байхдаа хоолой чинь зангираад нулимс циилэгнүүлж байсан. Яг ямар бодол төрж байв.
Яг үнэнийг хэлэхэд яагаад тэгсэнийг мэдэхгүй. Сэтгэл хөдөлсөн. Энэ чинь бас 20 жил тэмцэж яваад ийм их хүндтэй эрхийн төлөө өрсөлдөж байна гэдэг бол сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй. Нөгөө талаас энэ ерөнхийлөгчийн сонгуульд дэндүү их юм өөрчлөгдөнө. Нулимс цийлэгнэнэ гэдэг андуурал байсан байх шүү. Би зүгээр л сэтгэл хөдлөөд огшоод байсан. Та нар анзаарсан бол би амныхаа хатангийг гаргасан.
Эх сурвалж / Монголын нэг өдөр/