Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Хямралын стресстэй зэрэгцээд ,хэдэн Их хурлын гишүүдээ ч танихгүй мунгинаж байхад үндэсний үйлдвэрлэгч “АПУ” хүртэл толгой эргүүлээд байх юм. Цагаан идээний дээж сүү, хар идээний дээж архи хоёр дээрээ яг адилхан лого тавьчихаар өвгөд хөгшид маань эндүүрч андуураад аяга цай ч тавтай ууж чадахаа болилоо доо. Ер нь эднийхэн далд сурталчилгааны овжин аргыг аль хэдийнээс хэрэглэсээр ирсэн. Яагаав нөгөө Ерөөл архиа ерөөл жигнэмэг болгож нэг үзсэн. Аавууд ерөөл уугаад, хүүхдүүд ерөөл жигнэмэг идэх юм байх. Ядаж байхад цаас олдохгүйдээ ерөөл архины ярлыкаар жигнэмэг боочихсон мэт болхи харагдахыг нь яана. Тэгээд ч энэ арга нь тийм хол яваагүй дээ. Уг нь бол анхнаасаа л “АПУ”-архи пиво, ундаа гэсэн нэрний товчлол юм чинь энэ тэр лүү үсрэлгүй өөрсдийн бүтээгдэхүүнээ л чанартай үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгээд ч хотод ойр хамаг шингэн сүүний сүлжээг “Сүү”-компани гэрээлчихсэн болохоор, мань “АПУ”-Улаанбаатарчуудын хэрэгцээг яаж хангаад байгаа нь үнэхээр сонирхол татаад байгаа юм. Тэгэхээр АПУ хуурай сүү найруулж байгаа нь яаж ч бодсон ойлгомжтой гэж учир мэдэх хүмүүс ярих нь үнэний ортой бололтой. Тэгснээс архийг яаж ч чанаад сүү болохгүйгээс хойш, танил логогоо ашиглаж сүү архи хоёрыг сүрхий сайн эвцэлдүүлж дээ хөөрхий… Орчин цагт ч огт хамааралгүй хоёр зүйл хүртэл “нэгэн дээвэр” доор хоргодох болжээ
Factnews.mn