Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
“Мисс Монголиа-2008” тэмцээний гранпри шагналт мисс О.Хулангоо эл тэмцээнд оролцох бэлтгэлээ бүхэл бүтэн дөрвөн жил хийсэн гэх дуулдсан. Өөлөх юмгүй сайхан төрсөн эл охиныг үзэгчид баг зүүчихсэн аятай ямар хөшүүн царайтай юм бэ, бараг инээдэггүй байх аа гэлцэж байсан санагдана. Ирэх сарын эхээр Япон улсад зохиогдох Мисс интернэшнл тэмцээнд оролцох эрхтэй болсон тэрбээр нэн түрүүнд инээж сурахаар хичээллэж байгаа төдийгүй тэмцээний бэлтгэл болгож эх орныхоо түүхийн талаар уншиж, судалж эхэлжээ. Мэдээж олон улсын миссүүд өөр өөрийн улс үндэстний онцлогоор гайхуулдаг хойно хэр ч биз.
Түүнээс гадна отгон мисс маань цаг барихдаа германчуудаас нэг их дутахгүй чанга гэсэн. Тэр ч утгаараа аливаа асуудалд тун ч нухацтай ханддаг агаад Хүмүүнлэгийн их сургуулийн франц хэлний төгсөх ангийн оюутан ч гэлээ загвараа өмсөж цалингаараа өөрийнхөө хэрэгцээг хэний ч гар харалгүй болгоод байдаг овсгоотой нэгэн. Түүнчлэн тэрбээр нөхөрлөлийг хүний амьдралын хамгийн нандин зүйл гэдэгт итгэдэг болохоор найзуудаа хүндэлж тэр хэрээрээ тэднийхээ хайрыг татдагтаа асар сэтгэл хангалуун явдаг гэх. Эцэст нь залуустаа дуулгахад мисс маань одоогоор найз залуугүй бөгөөд баян эрийн нөөлөг дор амьдардаг бүсгүйчүүдийг хараад өрөвддөг гэж дуулдсан. Тэгэхээр танд боломж олдож болох л юм.
УБтаймс