Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголчууд гурван оронтой тоогоор үнэлэгдэх шатахууныг тийм ч удаан хэрэглэж чадсангүй. Нефть импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн шатахууны үнийг литр тутамд 160 хүртэл төгрөгөөр нэмлээ. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар жолооч нар хэд хоногийн өмнөөс ШТС-уудад урт дараалал үүсгээд байсан. Шатахууны үнэ нэмэгдсэний хэрээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсдөг зарчим манай оронд тогтсон. Тийм ч учраас иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад нэмэгдэх нь тодорхой гэж үзэж байна. Монголчууд ч хувь тавилантайгаа эвлэрч амьдраад сурчихаж. Ийм тохиолдолд ямар энгийн ард иргэд та биднийг хамгаалах төр хаана, юу хийж байгаа нь мэдэгдэх ч биш дээ
Factnews.mn