Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Нэг хэсэг хэл ам хэрүүл шуугиантай байсан Анод банкны үйл ажиллагаа хир хэмжээнд явж байгаа талаар иргэд тэр бүр мэдээлэлгүй байгаа. Шалгалт өнгөрсөн Даваа гарагаас эхэлсэн учраас одоогийн байдлаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Германы багийн хийж байгаа аудитын шалгалт ёсорр бол банкны ийм тийм үйл ажиллагааг шалгана хянана гэж заагаагүй юм байна. Гагцхүү өнгөрсөн хугацаанд хэцүүхэн байдалд ороод байсан Анод банкны үйл ажиллагаа хэвийн үү, эсвэл өөр доголдолтой зүйл байна уу гэсэн зүйлийг тодруулах юм. Монгол банкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд Анод банкны харилцах, хадгламжийн үйлчилгээг хэвийн эргэлтэнд оруулж банкны бүтцийг нэг үгээр хэлбэл цомхон болгожээ. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх ажил хйисэн байна. Ирсэн даруйдаа шалгалтаа эхэлсэн багийн мэргэжилтнүүд өнгөрсөн оны болон энэ оны эхний 2 сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж үнэлэлт дүгнэлтээ өгөх юм. Өнөөдрийн байдлаар Анод банк 23 салбараа нэгтгэж 9 салбараа татан буулгажээ. Ингэж бүтцээ цомхон байдалд шилжүүлсний үр дүнд 200 орчим сая төгрөг хэмнэж байгаа тухай яриа ч байгаа. Ямар ч байсан Германы талаас ирсэн мэргэжилтнүүд Анодын дотоод үйл ажиллагаа санхүүгийн тайлан тооцоо бүртгэл зэргийг нарийн хянаж дараа нь олон нийтэд зарлах юм байна
TB5 tv