Нүүр хуудас Үйл явдал Халуун сэдэв Хүмүүс Санал асуулга Архив
adsf
curious
Сүүлд нэмэгдсэн ...
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
Б.Батзаяа албан ёсоор "зодог тайлна"
2010-07-29 02:54:31
Харийн залууд хайртай болсон бас нэгэн Монгол бүсгүй
2010-07-29 02:00:40
Дээгий эхнэрээ захидлаар дарж байна
2010-07-29 01:58:10
Beatbox-ын параданд Япончууд уригджээ
2010-07-29 01:57:58
Нора хатагтайн "Нора" кафед гадаад хүмүүс их ордог
2010-07-29 01:57:42
Даян аварга фигур зааж байна
2010-07-29 01:56:40
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ?
2010-07-29 01:56:22
Дахиад л хүйн халдвар, Эрүүл мэндийн сайдаа!!!
2010-07-29 01:56:17
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй
2010-07-28 02:11:19
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон
2010-07-28 02:11:16
Солонго "завсрын" бусад нь үндсэн гишүүн гэж...
2010-07-28 01:37:28
Мээдээ сайн аав
2010-07-28 01:35:44
Аюуш эмэгтэй хамтрагч "хүсч" байна
2010-07-28 01:35:37
Пүүжээгийн ханхүү хэн бэ?
2010-07-28 01:35:23
BX охиндоо Сондор гэдэг нэр хайрлажээ
2010-07-28 01:35:14
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56

Азгүй "Анод" буюу улс төрийн лобби
2009-03-19 02:36:59
Хүмүүс:
Үйл явдал: Анод банк  |  Эдийн засгийн хямрал  | 
Сэдэв: Секс скандал  | 

Өнгөрсөн оны сүүлээр Монголын банк, санхүүгийн салбарт хүндхэн цохилт болсон нь “Анод” банкны “дампуурал”. Өнөөдөр үйл ажиллагаагаа алдаг оног явуулж байгаа болохоор “Анод”-ыг арай ч дампуурчихаагүй гэж болно. Гэхдээ тухайн үед Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч гэдэг нэг ёсны яс баригч “Анод”-д томилогдсон нь тус банкийг дампуурлаа гэсэн сэтгэгдлийг олон нийтэд хүргэсэн. Ямар ч байсан “Анод” банк өнөөдөр үйл ажиллагааныхаа хүрээг багасгасан ч “могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэг шиг зарим жижиг банкуудыг бодвол бас ч гэж том хэвээр л байна.

Сүүлийн хэдэн жил дараалан Монголын топ таван банкны нэгээр шалгарсан “Анод” яагаад ийм байдалд хүрэв гэдэгт олон янзын таамаглал байдаг. Түүний нэг “Анод” улс төрийн ямар ч хамгаалалтгүй байсан нь томчуудын “өгөөш” болоход нөлөөлсөн гэх. Тэгвэл “Анод” үүдээ барихад хүрээд байсан 2008 оны 12 дугаар сарын 14-нөөс өмнөх өдрүүдэд томчуудын дунд ямар яриа өрнөж байв?

Тухайн үед хэд хэдэн банк дампуурна гэсэн мессеж хэдийнэ нийгэмд тархаад байсан. “Голомт”, “Монгол шуудан”, “Зоос”, “Анод”-ын нэрс түлхүү дуулдаж байсан ч “Голомт”, “Анод”-ынхан энэхүү цуурхлыг үгүйсгэж удаа дараа мэдэгдэл хийж байсан билээ.  Гэтэл удаа ч үгүй Монголбанкнаас “Анод”-д бүрэн эрхт төлөөлөгчөө томилсноо албан ёсоор зарласан юм. Гэтэл тэр үед Монголбанкны Ерөнхийлөгч байсан А.Батсүхийн халаасанд гурван банкны нэр байсан гэдэг. Тодруулбал “Анод”, “Монгол шуудан”, “Зоос”. Гурвууланд нь зэрэг бүрэн эрхт төлөөлөгч илгээхийн оронд аль нэгийг нь урдаа барих нь банк, санхүүгийн салбарынхад ашигтай байсан. Гурван банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилбол банкны систем тэр чигтээ дампуурна гэсэн үг. Түүний оронд азгүй нэгийг нь золионд гаргаад үлдсэнийг нь авч үлдвэл хохирол харьцангуй  бага тусна хэмээн Монголбанкныхан тооцоолжээ. Харин дээрх гурван банкны алийг нь сонгох вэ гэдэг дээр А.Батсүх тээнэгэлзэж байх үед дээрээс “Анод” гэсэн тушаал ирсэн гэдэг. 12 дугаар сарын 8-ны өдөр “Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт хаягласан 40 тэрбум төгрөгөө Засгийн газраас нэхэмжилсэн ил захидлыг илгээсэн нь Ерөнхий сайдын дургүйг хүргэсэн гэх. Нөгөө талаас “Анод” улс төрийн ямар ч хамгаалалтгүй, харин “Монгол шуудан”, “Зоос”-ын ард улс төрийн, тодруулбал АН, МАХН-ын хүчтэй хамгаалалт байсан нь “Анод”-ыг золионд гаргахад хүргэсэн гэдэг. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Зоригт “Монгол шуудан” банкны хувь эзэмшигч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр яалаа гэж өөрийнхөө банкийг золионд гаргахыг хүсэхэв. Харин “Зоос” банкны эзэн нь н.Батбаяр гэх МАХН-д нөлөө бүхий эрхэм байдаг сурагтай. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын нэр хүнд бүхий гишүүд ч хувь эзэмшигч нь гэж байгаа.

Азын тэнгэр болсон төрийн хамгаалалт
“Анод” банкинд Бүрэн эрхт төлөөлөгч очсон нь тус банкийг дампууруулж байгаагаас ялгаагүй байсан. Харин “Анод”-ын халдвар нийт банкны системд халдах аюул нөмрөөд байв. Хэдэн өдрийн турш иргэд хадгаламжаа авахаар тус банкны үүдийг сахих болсон. Бусад банкуудад ч энэ үзэгдэл халдварлаж, банкууд хүндхэн цохилтод ороод байсан юм. Төлбөр тооцоо гүйцэтгэх чадвараа хэвийн үргэлжлүүлэх, иргэдийн итгэлийг алдчих вий гэсэн үүднээс тооцооны төвүүд рүүгээ шуудай шуудайгаар нь мөнгө шилжүүлж байлаа. Энэ үед УИХ-аас банкны системд тархаж болзошгүй энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс арилжааны банкууд дахь хадгаламжийг даатгасан хууль гаргасан юм. Энэ нь ч зохих үр дүнгээ өгч, “Анод”-ын халдвар газар авалгүй дарагдсан. Иргэдийн сэтгэл ч амарч, банкин дахь хэдэн цаасаа татахаа зогсоосон гэхэд болно. Гэхдээ статистик дүнгээр 11, 12 дугаар сард хадгаламжийн хэмжээ эрс хорогдсон байсан.

УИХ-аас гаргасан энэхүү хууль дампуурлын ирмэг дээр ирээд байсан “Монгол шуудан”, “Зоос” зэрэг банканд тэнгэрийн умдаг атгаснаас ялгаагүй хэрэг болсон биз. Одоо дээрх хоёр банк амьсгаа авахтайгаа болоод байна. Гэсэн ч өнгөрсөн онд тэд багагүй хохирол амссан нь тоон үзүүлэлтээс илэрхий. Хэдий УИХ-аас баталсан хуулиар банкны хадгаламжийг даатгасан нь ямар ч банкнаас мөнгө гарах боломжгүй, бараг дампуурах эрсдэлгүй шахам болгочихсон гэхэд болно. Гэсэн ч мөнгөгүй болж байгаа банк яаж ч төрийн хамгаалалтад ороод нэмэргүй гэдгийг банкны эдийн засагчид онцолдог. “Зоос” банкны тухайд аль 2008 оны эхнээс санхүүгийн байдал нь хүндэрсэн гэдэг юм билээ. Тиймдээ өнгөрсөн оны тавдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж банкны дүрмийн сангийн 25+1 хувийг нь Европын сэргээн босголт хөгжлийн банк авахаар болсон.

Шалгалт буюу Эрсдэлийн сангийн мөнгө
Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас арилжааны банкуудад зузаатгал хийх зорилгоор Эрсдэлийн сангаас мөнгө байршуулах боломжтой болсон. Гэсэн ч үүнийг нэг талаараа банкуудын санхүүгийн чадавхийг шалгасан нэг ёсны “шалгалт” гэж хэлж болохоор байв. Санхүүгийн хувьд хүнд болсон банкууд Эрсдэлийн сангаас мөнгө авч болно. Гэхдээ нэлээд өндөр шалгуураар. Юуны түрүүнд Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой. Төв банкнаас тухайн банк Эрсдэлийн сангийн мөнгийг эргэлдүүлж, эргүүлээд найдвартай төлнө гэсэн дүгнэлт гаргаж өгсний үндсэн дээр Засгийн газар, Сангийн яам тухайн хүсэлт тавьсан арилжааны банктай гэрээ хийх ёстой байв. Мэдээж хугацааны хувьд Эрсдэлийн сангийн мөнгө удаан хугацааных биш. Сангийн яамныхны ярьж буйгаар сайндаа л гурваас дөрвөн сарын хугацаатай гэсэн.

Арилжааны банкуудын хувьд  Эрсдэлийн сангийн мөнгийг олон шат дамжлага, хүнд сурталтай хэмээн голонгуй байсан. Мөн чанартаа мөнгөгүй болсон банкууд л энэ мөнгийг авах болохоор банкны нэр хүндэд халтай, нийгэмд сөрөг мэдээлэл цацагдах эрсдэлийг дагуулж болзошгүй хэмээн хаширлаж байсан аж. Тиймдээ ч Эрсдэлийн сангийн мөнгийг авах нь  банкуудад тавьсан хамгийн ноцтой шалгалтад уналаа гэсэн үг юм. Тухайн банкны өөрийн хөрөнгө нь хангалттай гэсэн статистик мэдээ байлаа ч энэ мөнгийг авах нь шалгалтад унаж буй хэрэг.  Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар зургаан банк Эрсдэлийн сангийн мөнгийг авах хүсэлтээ илэрхийлжээ. Тэднээс одоо хоёрхон банк энэ мөнгийг зайлшгүй авах шаардлагатай хэмээн үлдээд байна. Тэр нь “Монгол шуудан”, “Зоос”. Тэд 40 тэрбумын хөрөнгө байршуулъя гэсэн хүсэлтээ тавиад байгаа. Үнэндээ энэ хүсэлт бол тэдний хамаг юмыг баллаж байгаа гэхэд болно. Үйл ажиллагаа, санхүү нь хэвийн байгаа банк ийм хүсэлт тавихгүй нь хэнд ч ойлгомжтой. Тиймдээ ч энэ хоёроос бусад банкууд Эрсдэлийн сангаас мөнгө татахгүй гэдгээ мэдэгдчихээд байгаа аж. 

Яагаад “Зоос”, “Монгол шуудан” гэж?
Үнэндээ энэ хоёр банк хоёулаа Монголын топ банкуудад шалгарч, Шилдэг аж ахуйн нэгж цолыг сүүлийн жилүүдэд тогтмол хүртэж байсан банкууд. 2008 оны тайлан балансыг нь үзэхэд ч бүх зүйл ном журмын дагуу “ок” байгаа. “Зоос” банк гэхэд өнгөрсөн онд гурван тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан гэж байгаа. Дээр нь “Зоос”-ын ард гадны томоохон хөрөнгө оруулагч банк байдаг. Өнөөдөр 40 гаруй салбартай, өөрийн үндсэн хөрөнгө нь хавьгүй их  зэрэг нь “Зоос”-ыг дампуурах гэж байгаа, санхүүгийн хүнд нөхцөлд орсон гэдгийг шууд үгүйсгэх баримт болох нь гарцаагүй.   “Монгол шуудан” банкны хувьд ч ялгаагүй. 2007 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь томоохон үзүүлэлт. Гэхдээ 2008 онд 400 орчим сая төгрөгийн ашигтай ажиллаж ашиг нь эрс багассан нь нэгийг хэлж буй. Гэхдээ тайлан баланс гэдэг тийм ч найдвартай зүйл биш гэдгийг бид “Анод”-ын туршлагаас хангалттай мэдсэн. Монголбанк жилд гурав дөрвөн удаа шалгаад л байсан мөртлөө “Анод”-ын зөрчлийг жилийн эцэст л илрүүлсэн шүү дээ. “Зоос”, “Монгол шуудан” дээр ч “Анод”-ын хэрэг давтагдахгүй гэх газаргүй.

Нөгөө талаар банкуудын үйл ажиллагааны хэлбэр нь бас сонирхол татаж байгаа юм. “Зоос” банкны хувьд ихэвчлэн МАХН-ын талынхны аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцах, хадгаламж байршдаг банк гэдгийг дээр хэлсэн. Тодруулбал цөөн тооны томоохон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлдүүлдэг хэмээн эх сурвалжууд хэлж байгаа. Адилхан хувьцаат компаниуд гээд “Анод”, “Зоос”-д адил төстэй зүйл олон бий. Харин “Монгол шуудан”-гийн хувьд “Хаан”-тай төстэй бөгөөд орон даяар тархсан 250 гаруй салбартай. Голдуу малчдын хадгаламж, зээлийн үйл ажиллагаан дээр тулгуурладаг. Гэхдээ сүүлийн үед малчдын зээлийн төлөлт эрс багасч байгаа нь энэ банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл болоод байгаа. “Хаан”, “Монгол шуудан” банкны салбар хамт байрладаг суманд гэхэд малчид байгаа малаа хоёуланд нь  зэрэг барьцаанд тавиад адилхан зээл авах үзэгдэл түгээмэл гарах болсон. Ингэснээр зээлээ төлдөг малчин цөөрч, харин барьцаанд тавьсан малыг нь аль банк авахаас үүдэн бөөн маргаан дэгдэж байгаа. Үүнийг дагаад “Хаан”, “Монгол шуудан” хоёрын чанаргүй зээл, зээлийн үлдэгдэл эрс нэмэгдэх  нь гарцаагүй.

Сүүлийн үед “Зоос”, “Монгол шуудан” хоёр өндөр шагналын сантай, сугалаатай хадгаламж авна хэмээн ихээр рекламдах боллоо. Энэ нь нэг талаараа мөнгө татах нэг арга ч гэсэн нөгөө талаараа дампуурвал тэр их хадгаламжийг нь төр даах эрсдэл бий болж байгаа юм. Дээр өгүүлсэнчлэн “Зоос”, “Монгол шуудан”-гийн 2008 оны жилийн эцсийн тайлан балансыг харахад ноцтой гээд байхаар зүйл бараг л байхгүй. Гэхдээ тэд яагаад Эрсдэлийн сангийн мөнгийг авах хүсэлтэй байгаа гэдэг нь хамгийн том асуулт болоод байна. Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг товчхондоо төрийн шалгалт гэдгийг хэлсэн. Гэхдээ тэд энэ шалгалтад унан байж мөнгө байршуулахаар зүтгэж байгаа нь санхүүгийн чадавхийн хувьд илт доройтсоны шинж. Гэхдээ энэ мөнгийг аваад яагаад сэргэж болохгүй гэж гэсэн асуулт бас гарч ирнэ. Харамсалтай нь Монголбанкны албаны эх сурвалжийн мэдээллээр Монголбанк дээрх хоёр банкинд мөнгө байршуулах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Харин Сангийн яамныхан Монголбанк зөвшөөрчихвөл мөнгө байршуулахад бэлэн гэсэн. Яагаад заавал Монголбанкны зөвшөөрлийг авах ёстой вэ гэхээр хэрэв байршуулсан мөнгө үрэн таран болбол тус арилжааны банкны Монголбанкин дахь хөрөнгийг шууд авах учиртай. Ингээд үзэхээр Монголбанк  “Зоос”, “Монгол шуудан” хоёрт мөнгө байршуулахыг зөвшөөрөхгүй буйн цаана бас л нэг “но” байна даа

Улаанбаатартаймс

Найздаа илгээх | Хэвлэх
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
 
Сэтгэгдэл
Улстөрийн зорилоготой нь өдөр өнгөрөх тусам харагдаж байна.Яагаад одоо болтол анодын 3ыг суллаж болохгүй байгаа юм бэ?Сулалчихвал хаанаас юу аваад нуун далдлах гээд байгаа юм бэ.Бүгдийг нь булаагаад авчихаа биз дээ.Энэ төрийн толгойд байгаа пост коммунистуудын хийж байгаа ажил ер нь ард түмэнд таалагдахгүй байна.Уламбаярыг яагаад барьж хорихгүй байна хэний хамгаалалтад байгаа болоод чөлөөтэй байна вэ.
2009-05-06 01:36:54
Аход банк юунаас болж дампуурсан вэ
2009-04-11 11:38:22
tegd anod-d hadgalamj neelgej boloh u ugui yu
2009-03-22 14:06:03
zeeelgui amdarch baigaagui hun baihgui bizde.zeel awdguin hun muusain baychuul bizde.Erno zeeleerl amidarch bn shdeeee
2009-03-21 15:32:18
bidend itgel heregtei banknii salbart ter tusmaa tiimees bie biene ingej hiilguugeer hamtdaa ter muulaad b,gaa uls dotor chini sain bolgii butee gsn hun b,gaa bugd muu yum hezee ch husehgui shuu dee butee hiie gsn huniihee uramiig hugaluul yamar hereg b,hav de bid hamdaa neg setgeleeree b,h yum bol chadnaa minii mongol shn bolno
2009-03-21 13:55:36
ЭНХБАЯР , БАЯР БОЛОН МАХН НИЙЛЖ ТОЛГОЙД НЬ БАЙГАА ХЭДЭН ХҮНИЙГ САНААТАЙГААР ХОРЛОН УНААГААХЫН ТУЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРЭГ ЮМ. ГЭТЭЛ ЭНЭ НЬ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭГЧЭЭР БУСАД БҮХ БАНКАНД ИТГЭХГҮЙ БАЙДАЛ ТӨРҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ БҮХ БАНКУУДЫГ ГАНХУУЛАХАД ХҮРГЭЖ БАЙНА.
2009-03-21 12:10:37
Ãàíàà.
2009-03-20 14:29:51
ANODIIN ZAXIRLUUDIIG SULLAXGUI BOL TURIIN TENEGUUD TA NAR MUUGAA UZNE DEE. UR XUUXEDED CHINI XIISEN MUU UILIIN CHINI UILIIN UR IRDEG GEDGIIG MEDMEERSEN DEE.
2009-03-20 12:01:03
khaan bank ajilchidaa tulguurlaj bosoj irsen harin zoos uuriimsug ajilchiddiig hezeech burduueegui iim baidlaar hezeech urugshlahgui
2009-03-20 10:12:48
zoos bank dampuurval taarna
2009-03-20 10:08:51
Монгол улсад төлбөрийн чадвар сул хэтэрхий олон банк байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Ихэнх нь олон түмний мөнгийг ашиглаж амин хувийнхаа аж амьдралыг зохицуулах зорилготой цөөн хэдэн хүний үгсэн нийлсэн компани
2009-03-20 08:38:47
NAMBARIIN ENH BAYARIIG SHOROND HATAAJ ALAH HEREGTEI!!! ZALUUSAA LUIWARCHIDIIG TSEWERLEY!! EH ORONDOO EZEN NI BAIY!!
2009-03-20 08:05:49
uls turiin zorilgo shdee. irgedee dandaa luivardaj huurdag ene zavaan tur hezee neg tsevershih yum bol doo! iim bhad mgl-d yaj amidarahav dee
2009-03-20 03:05:15
ингэж бичиж болж байгаа юум уу . худал мэдээлэл байвал м.шуудан зоосын дампууралд тусламж үзүүлэж байгаа хэрэг байна. Ер нь банкууд битгий дампуураасай иим мэдээлэл битгий хийгээч
2009-03-20 01:44:38
ugaasaa uls turiin zorilgotoi ni ilt baina shuu dee.odoo hangalttai hugatsaa ungurluu.ANOD-n udirdlaguudiig horihoo zogsoohiig shaardaj baina.ene humuusiin ard ger bul,ur huuhed,hani ni herhen zovj shanalj baigaa bol gej bodoh yum.mongold uneneer yavbal zaaval yamar neg yumnii zolios bolj baidag ni huuli yumdaa.hen neg ni bashir argaar holjij uls tord shurgalj amjval ter honshoortoi suiheetei aaviin huu boldog.mongoliin odoogiin turiin udirdlaguudiig undseer ni halj uurchluhgui bol ene yalzral urgeljilseer udahgui urd hurshiin huuli yosnii haraat uls udahgui boloh ni ee.udahgui boloh erunhiilugchiin songuuliar odoo ner devsheed baigaa durakuudaas hen neg ni songogdvol baidal deerdehgui.enhbayar bol bur uuruu uhamsraaraa bolimoor tatgalzmaar yum idsen uusan chini,ard tumnii amidraliig doroituulsan chini mash hangalttai.no more fucking stupid enhbayar!!!ene hunii urt gar Anodod hurch tednii bosgoson olon jiliin hudulmuriig ballasan bizdee.manai ard tumen unnuhuusuu surgamj avah boloogui yu.
2009-03-19 20:32:22
ene bol tsever uls toriinhnii har gar orj bgaa sh dee.hadgalamj zeeliin horshoog bas l im argaar heden banknii ezdiin zahialgaar l mongol bank hiisen sh dee.durtai uedee heden bankaa dampuuruulaad l amar um bolj dee.medeej hereg ene bankind joohon no bna gehed l hariltsagch nar mongoo tataad ehelne tegeed l banknii dampuurliin ehnii shat ehelj bgaa ni ter bizdee.tomchuud anodiig huvaaj ideh geel mongol banknii buren erht toloologch gej uma oruulj ard tumnii setgelgeend um hiij bgaa bhgui uy daa.ternees bish anodiin uil ajillagaa heviin yavagdaj bsan sh dee.
2009-03-19 20:05:54
bunen wordpress com
2009-03-19 17:37:37
ta nar iimerhuu niitlel gargaj ard irgediinhee setgeld yum hiisnii hereggui bysyy. humuus eniig unshaal bankand itgeh itgel ni unasnaar banknii salbart hundrel uchirna. ingeseer bgaad ediin zasgiin hyamral geech yumand gun gunzgii jivleesht. BANKNII UIL AJILLAGAA HUMUUSIIN ITGEL DEER TOGTDOG gedgiig sanah heregtei!
2009-03-19 11:37:37
Битгий худал, суртал мэдээлж бай. Монголын нэг ч гэсэн банк хөл дээрээ зогсоод сайн ажиллаж байвал бидэнд л хэрэгтэй. Дандаа хорчин зан гаргахаа болимоор юм.
2009-03-19 09:38:38
saihan niitlel bna. neleen yum ch oilgoloo bayarlaa
2009-03-19 08:57:47
toroos mongoo nexsenii toloo anodiig zoliond gargaj boloxgui sh de anod gedeg nernii tsaana xoxirch ulddeg ardd tumen l bga sh de ali yum saintai muutai bdag xoino tor oortoi anxaaral tavimaar yum
2009-03-19 07:59:13
mongol shuudang ch magadgvima huduunii haltar huuhnuudeer duurtsen sonin haritsaatai ymnuud bdiin bna le
2009-03-19 06:44:34
Minii medhiin Zoos hamgiin naidvartai bank. Ta nar neg orood uzeerei busad banknaas shal uur uilchilgee ni unen goe
2009-03-19 06:43:36
Ter mungiig chin ali hediin avchihsan. Hotsrogdson medeelel tavichihaad uhaantai hun bolj uhuulga hiigeed yavah dee UB times-iinhaan. Uneheer ersdeltei bsan bol yalaa gej ter mungiig bairshuulahav dee. Ingej ard tumniig uhuulj, niigemd surug uzegdel bii bolgohiin hereg yu bnaa. Ingeed l neg negeer n goochlood bval mongold neg shirheg ch bank uldehgui. Bankgui uls hezee ch hugjihgui. Ene setguulch uuruu ichihgui deerh bankuudaas zeel avsan bga da.
2009-03-19 06:03:32
w w w . t e r g u u n . c o m
2009-03-19 04:26:12
Новш
2009-03-19 04:20:05
Baabriin ued ard bankiig hucheer tatan buulgaj Golomttoi negtgej baisnii adil tsaanaa oor zorilgotoi baij boloh l yum ard tumen ymiig nogoo ontsgoos n ch harj chaddag bolson shuu
2009-03-19 04:05:46
harvaas ene uls turiin lobby bnoo.
2009-03-19 03:51:04
Монгол банк зөвшөөрөхгүй байгаа бол энэ 2 банк үнэхээр асуудалтай болсон гэсэн үг юм биш үү
2009-03-19 03:19:24
ymmr ch hetsuu umb de buur tolgoi uvdchluu,,
2009-03-19 03:16:27
aztai ANOD geech. hehe
2009-03-19 03:07:37
Та бухимдалаа илэрхийлэхийг хүсвэл энд ганцхаан дарна уу!
Таны сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн соёлтой оролцоно уу!
Сурталчилгаа
ЭНЭ СЭДЭВТ
Миний бие организм сексийг яаж хүсэх нь чухал
2010-05-11 23:30:11
Дуучин Мөнхсоёл, жүжигчин Золбоот хоёр "Сүнжин Гранд"-ын 2200 долларын үнэтэй ерөнхийлөгчийн өрөөнд хоножээ
2010-05-10 07:19:13
Харцага Батбаяр "AQUA" фитнес төвийн захирал Укатай хайр сэтгэлийн холбоотой болж, аав ээжтэй нь уулзаж хадамчилжээ
2010-05-05 22:31:39
Амай секс чадвараараа ертөнцийн хvvхнvvдийг хуйлруулж явна
2010-03-31 01:19:05
Гей мисс Энхриймааг "Даяар монгол"-ын залуус хүчирхийлэх гэжээ
2010-03-03 09:37:51
Алдарт репчин Ice T - н эхнэр Coco зурагнуудыг үзүүлж байна
2010-02-25 09:41:51
Охиноо нүцгэнээр нь зурдаг зураач
2010-01-16 12:28:02
Журамтын тогооны хүн Сэрчмаа
2009-12-22 10:07:58