Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Андуурсан хайр, будилсан сэтгэл” ая дууны тоглолтоо үргэлжлүүлж байна. “Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь нэлээн зөв бөгөөд ноцтой буруу алхам болно” гэх зэрэг тааварт ярилцлага, мэдэгдлээ хийсээр байгаа хүн. Л.Пүрэвдорж гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг алтанд ноогдуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн байхдаа санаачлан батлуулж байсан юм. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд “Алтны санхүүжилтийн зөвлөгөөн”-д оролцохдоо 40 тонныг олборлочих байсан боломжийг 68 хувийн татвар тасалдуулсныг жишим ч үгүй жигшин шүүмжилж байх жишээтэй. Алтны экспорт өмнөх оны мөн үеийнхээс 41 хувь буурсан дүн гарсан байна.
ОУВС-аас орж ирэх 600 сая доллар монгол төгрөгийн ханшийг тогтворжуулна гэж эхэлсэн яриа нь цаашид манай мөнгөний чанар өсөх үү, буурах уу, хэн ч таашгүй болж дууслаа. Хадгаламж, харилцах хоёрыг андуурч ярьснаа маргааш нь “Залруулаад уншчихаарай” гэж өөрөө анхааруулсан болно. Ер нь цаашид Монголбанкны Ерөнхийлөгчийн ярилцлага, мэдэгдлийг байнга залруулж унших ёстой бөгөөд хоорондоо зөрчилтэй утга санааг нь тааж мэдэж байхыг анхааруулж байна. Хөдөө замд ширүүн давхидаг жолооч зорчигчдод донсолгоог өөрсдөө зохицуулж, хүчтэй донслох үед бариулаас чанга атгах, суудлаасаа гялс хөндийрөхийг зөвлөж байсан гэдэг юм
Өөр мэдээ