Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ирэх сарын 17, 18-ны өдрүүдэд “Авилгын эсрэг үр дүнтэй тэмцэх нь” сэдэв сургалт, семинар зохиогдох гэнэ. Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд энэ сургалтанд хамрагдах сурагтай. Энэ хоёр өдөрт авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Авилгатай тэмцэх газар болон яам, агентлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хөндөж ярилцахаар болжээ. Сүүлийн хэдэн жил иргэд, сэтгүүлчид, судлаачид хэлээд яриад бичээд бараагүй зүйлийг хоёрхон өдөрт амжуулах гэж байгаа бололтой. Ер нь сурчихсан хүн нэг хоёр өдөрт засрах уу. Яам тамгын газрынхан авилгад өртөмтгий гэдэг. Тэгэхээр энэ нөхдүүд өөрсдөө хэрхэн хорт муу зуршлаасаа татгалзаж сургах тухай ярьж таарах нь байна. Уг нь ч эмч нар нийлээд архичдыг архинаас гаргах тухай зөвлөлдөж хий мөнгө, цаг, цаас үрж байхаар архичид өөрсдөө бөөгнөрч суугаад жаргал зовлонгоо ярьвал илүү үр дүнтэй байх биз
Factnews.mn