Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Зүрх өвдөж, эмчийн хяналтад орох шаардлагатай гэсэн шалтгаанаар “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн, ИХН-ын дарга Н.Даваа түр хугацаанд суллагдажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн эхнээс ШШГЕГ-ын харьяа “Ганц худаг”-ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан байна. Түүнийг авлагын дүнгээ буруу мэдээлсэн, тайлан тооцоогоо дутуу гаргаж байсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Сонгуульд 300 сая төгрөг цацаж явсан энэ эрхэм баруун солгойгүй цацсан мөнгөө нөхөж олохын тулд хувьцаа гаргаж иргэдийг залилсан, хувьдаа зарцуулсан мөнгөө найдваргүй зээлд тооцуулсан гэсэн ялд унах болоод байгаа гэх нь бий
Factnews.mn