Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Барууны хэв загварыг харуулсан нэвтрүүлгүүдээрээ бусдаас ялгарч чаддаг С1 телевизийн “Өдөн дэр” шөнийн хөтөлбөр, тэр дундаа тус нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй С.Халиунаа хэдийн өөрийн гэсэн үзэгч фэнүүдтэй болоод амжсан. “Ok” савангийн рекламаараа олны танил болсон С.Халиунаагийн нэр хүнд “Өдөн дэр” хөтөлбөрийг хөтлөх болсноор огцом дээшилж олон эрчүүдийн харааг булаах болсон төдийгүй энд тэндхийн мөнгөтэй эрчүүдийн найзлах саналд дарагдаж ажлаа хийхэд ч хүндхэн байгаа тухай ажлынхан нь шивэр авир гэлдэх болжээ. Үнэхээр ч телевиз сониноор олны танил, од болж мөнгө төгрөгтэй баян эрчүүдийн хараанд өртөх дуртай бусад охид бүсгүйчүүдийн хувь заяаг тэрээр давтаж саяхнаас нэгэн чинээлэг, халзан эртэй хөтлөлцөн “Нүхт”, “Айриш”-аар хөтлөлцөн алхах болсон нь хүмүүсийн нүдэнд өртөөд байна. С.Халиуны энд тэндгүй хөтлөлцөн алхаж, хамт амьдрах болоод буй эр нь өөрөөс нь 12 насаар ах үе мултарсан нэгэн бөгөөд манайд нэлээд нэртэй нэгэн уул уурхайн компанийн уурхайн захирлын албан тушаал эрхэлдэг гэнэ
Эх сурвалж: Factnews.mn