Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Туулын эрэг, ундны усны ундрага, тємєр замын хамгаалалтын бvсээс хайж байна. Гэхдээ энэ хавиас ажил vйлс биш алт мєнгє, алдар хvнд эрж байгаа аж. «Баян Монгол» хорооллыг бариулсан эзэд шинэ Монголын цээж баячууд болох гэж хэт улайрч, авлига хахууль єгч болох албан тушаалтан бvрийн хаалгыг онголзуулж явна гэнэ.
Монголд хууль хэрэгжихдээ тааруу нь vнэн л дээ. 460 гаруй хуулийг зєвхєн батлаж орхиод л мартдаг хууль
тогтоогчидтой тул иргэд нь Эрvvгийн хуулиас бусдын талаар тун ч тааруу мэдлэгтэй. Зєвхєн Эрvvгийн хуулийг ийнхvv гадарладгийн шалтгаан нь энгийн иргэдэд хамгийн ихээр, тэгээд хамгийн хатуу чангаар vйлчилдэгтэй холбоотой билээ. Мєнгєтэй, vvн дээр нь эрх мэдэлтэй хvн ямар ч хуульд vл захирагдана.
«Баян Монгол» хорооллыг нэг биш хэд хэдэн хуулийг ноцтойгоор зєрчин бариулж, албан бусаар ашиглалтад оруулчихаад байгаа «Их vйлсийн эзэд» компанийхан хуульд vл захирагддагсдын нэг хэсэг нь. Иргэд болон хуулийн этгээд санаатай хийгээд санамсаргvйгээр хууль зєрчих нь байдаг л зvйл. Тэрэндээ таарсан хариуцлагаа vvрээд л єнгєрдєг. Тэгвэл энэ хорооллыг бариулсан эзэд яаж «занхайх»-аараа ингэж хуулийг бєєндєж байгаад уландаа гишгэдэг байна аа.
Тус компани нь 2006 онд гадаад дотоод худалдаа, барилга угсралт, барилгын материал vйлдвэрлэлийн чиглэлээр vйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. «Баян Монгол» хорооллоос ємнє нь Баянзvрх дvvрэгт 80 айлын 10 давхар орон сууц барьж ашиглалтад оруулсан гэж танилцуулгадаа дурджээ. Удаад нь энэхvv хорооллоо барьж, 2008 оны 11 дvгээр сард, салбарынхаа сайдыг аваачиж байгаад сvртэй нь аргагvй нээлт хийж байв. Улсын комисс албан ёсоор хvлээж аваагvй байхад ингэж дур мэдэн «ашиглалтад» оруулсан нь бас л хууль зєрчих зугааных нь нэг хэлбэр.
Уг газрыг анх 2000 онд «Мон уран»-ы захирал Б.Наранхvv «Инвекс» компанийн нэр дээр авч байж. Нийт 300 мянган ам.метр газраа хуваан зарсаны 260 ам.метр газар дээр «Баян Монгол» хороолол єнєєдєр «сvндэрлэж» байна. Газрын албан ёсны зєвшєєрлийг єдгєєгийн УИХ-ын гишүүн Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаярын 2006 оны гуравдугаар сарын 22-ны 122 тоот захирамжаар олгосон байдаг. Засаг дарга нь хотынхоо ерєнхий тєлєвлєгєєг ийнхvv єєрєє зєрчин газар олгосон нь мєн л авлига энэ тэртэй холбоогvй гэх баталгаа vгvй. /Одоо тэрээр улаан хацарлачихаад нийслэлчvvдэд нэг л их хайртай царайлаад УИХ ын гишvvн болчихсон сууж байна. Бас болоогvй утаа энээ тэрээ гээд хэдэн цаас тєсвєєс цохьчих гээд vе vе дуугарах юм билээ. Yнэндээ тэрээр хотын дарга байхдаа хотын утааг хэд дахин ихэсгэснээс єєр гавьяагvй бvvр дээрээс нь нэмэж хотынхныг ундны усгvй болгох тушаал гаргасан гэмтэн этгээд болох нь одоо нэгэнт тодорхой болж байна. Болдог бол энэ этгээдийг УИХ аас бушуухан эргvvлэн татаж хуулийн хариуцлага хvлээлгэж ял асуувал зvйд нийцэх мэт... /
Тус хорооллын эхний ээлжний 448 айлын зургаан барилгад 2008 оны аравдугаар сарын 22-нд Барилга байгууламжийг байнгын ашиглалтад авах Улсын комисс ажиллаад газар олголтын шийдвэр нь хууль зєрчсєн байгаа тул ашиглалтад авах боломжгvй гэж vзжээ. Гэтэл тус компанийхан сар гаруйн дараа буюу 11 дvгээр сарын 24 нд Барилга хот байгуулалт нийтийн аж ажуйн vндэсний тєвийн Барилга,барилгын материалын хэлтэсийн дарга, Барилга байгуулагмжийг байнгын ашиглалтад авах комиссын дарга О.Лхагвадоржид бvрэлдэхvvнд нь орсон бусад гишvvдийн гарын vсэг бvхий акт vзvvлж, «Єєрєєс тань бусад нь зєвшєєрчихлєє» хэмээн шахалт vзvvлжээ. Yvнийг юу гэж ойлгох вэ. Хэдхэн хоногийн ємнє комиссын гишvvд тус компани хууль зєрчсєн гэдэг дээр санал нэгдэн, хvлээж аваагvй хэрнээ ганц ганцаараа уулзахаар ингэж гарын vсгээ зурцгаасан нь хамгийн гайхалтай бєгєєд тэр зvгээс мєнгє vнэртэхгvй байна гэж vv.
Тємєр замын хамгаалалтын бvс 300 метрээр тогтоогддог ба хоёр улсын хамтран байгуулсан гэрээнд хотын доторх аюулгvйн бvсийг энэ зайнд хашаалах тухай тусгасан байдаг аж. Барилгын компани тийм газар чихгvй толгойлж байгаад байшингаа барьчихдаг юм байж. Худалдан авсан оршин суугчид єдєр шєнєгvй галт тэрэгний нажигнасан дуунд тайван амгалан байж чадна гэж vv. Хэрэглэгчдийг худалдан авахаас єєр аргагvй болтол нь тоглгойг нь эргvvлдэг худал хуурмаг зар сурталчилгааны «ач гавьяа» энэ ээ.
Нийслэлийн ундны усны ундрага дээр, цэвэр усны худгуудын дэргэд энэ хорооллыг барьчихаад байгаа. Гэтэл эд биш тэрхvv худгуудыг нvvлгэх шийдвэрийг гаргуулсан ч сураг бий. Шаардагдах хєрєнгийг нь бид гаргана хэмээн «юм»-тай хvн шиг загнасан гэсэн. Худгийн ганц дан тоосгон байшинг нvvлгэх нэг хэрэг. Газрын гvн дэх усыг нь, тэр судлыг нь, ундарга эх vvсвэрийг нь хэрхэн зєєх гээд байгаа юм бол.
Хууль цаазтай, тэр нь иргэн бvртээ тэгш vйлчилдэг л юм бол тус хорооллын айлууд орчихоод байгаа тvрvvчийн хэдэн барилгыг нураах нь зvйд нийцнэ. Байр худалдан авсан иргэдийн хохирлыг «Шинэ vйлсийн эзэд» компанийн жинхэнэ эзэд нь хариуцна л биз. Бусдад нь сургамж болог.
Тєр ядарсан, бухимдсан ард тvмэндээ тємєр нvvр гаргаж тvм бумаар нь хорьж яллаж болдог л юм билээ. Харин эрх мэдэлтнvvдийг авлигдсан эд мєнгєєр ард тvмний эрх ашгийг арилжсан энэ мэт залхай этгээд болон компаниудад ямар нvvр харуулахыг нь харж л сууя!
Yргэлжлэл бий.
Оллоо.мн