Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хүнд үед Төв банкны боссын албыг хүлээж авч байгаа болоод ч тэр үү Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвших үедээ Пүрэвдорж дарга гишүүдийн зүгээс овоохон хатуу үг сонссон. Гэхдээ чадалтай тулхтай хүнийх нь хувьд гишүүд бараг 100 хувь дэмжинэ лээ.Монгол банкныхан ч битүүдээ Пүрэвдорж даргыг ирж байгаад баяртай байгаа үгс дуулдсан. Харин банкны мэргэжилтнүүд өөрөөсөө дутахааргүй сайн орлогч аваасай гэж ярьцгааж байгаа сурагтай. Эдийн засгийн хямрал гэх том айдастай энэ үед ажлын голыг хийх чухал албанд томилогдсон шинэ ерөнхийлөгч МУ гэдэг том ашиг сонирхлын төлөө шударга ажиллана гэдгээ амалсан.
Бүх хүндрэлийг ажилд томилсон хүн рүүгээ чихэх шаардлага байхгүй. Үнэхээр ажлаа аваад болохгүй бүтэхгүй байх юм бол өргөдлөө өгнө гэж гишүүдийн ээрсэн олон асуултанд хариулж суухдаа Пүүжээ дарга эр хүн шиг шулуухан хэлээд авна лээ
Эх сурвалж: Factnews.mn