Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Сүүлийн үед валютын ханш огцом хэлбэлзэж тогтворгүйтэн иргэдийг багагүй бухимдуулаад байгаа. Өдрөөр биш хэдхэн цагийн дотор хэлбэлзэж байгаа валютын ханш өнөөдрийн байдлаар юань 199 төгрөгөөс 207 болтлоо өссөн бол, доллар 1148 аас 1367 болтлоо нэмэгджээ. Найман шарга зах дээр юаны ханш 203 , вон 97, евро 1785, фунт стерлинг 1875, рубль 45 төгрөг 50 мөнгө, иен 13 төгрөг 90 мөнгө гэсэн ханштай байна. Дэлхийн зах зээл дээр хэлбэлзээд байгаа валютын ханш манай улсын жижиг бизнес эрхлэгчдэд таагүй хандаж тэдний ашиг орлого валютын ханшийг дагаад буурсан гэнэ. Юань, воноор арилжаа хийж ашиг олдог иргэд сүүлийн үед огцом өсөөд байгаа валютын ханшийг тогтвортой барихыг төр засгаас хүсч байгаагаа ч хэлж байсан. Сүүлийн өдрүүдэд байнгын 190 төгрөгийн ханштай байсан юань өчигдөрийн байдлаар 213 болтлоо өссөн нь юаньтай харьцаж гүйлгээ хийдэг ченжүүдэд ихээхэн хүнд тусаад байгаа гэнэ.
Эх сурвалж: TV5TB