Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Афины олимпоос эхлээд Бээжингийн олимп хүртэл монгол түмний итгэл найдварыг өвөртөлж явсан тамирчин бол боксчин Мөнх-Эрдэнэ. Дэндүү даруухан энэ залуу боксын рингэн дээр гараад ирэхээрээ чухам л арслан барс шиг болдог гэж багш нар нь бахархан ярьдаг. Харин хүмүүс чадварлаг тамирчныг тэмцээний одгүй юм уу даа гэж ярьцгааж байсан. Гэвч залуу боксер ОХУ-д болсон дэлхийн супер цомын төлөө тэмцээнд Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө тоглож ялагдсан францын тамирчныг ялж, мөнгөн медаль эх орондоо авчирсан. Түүний энэ амжилт оны өмнөхөн эзэндээ гавьяат цол авчирлаа. Ингэснээр Мөнх-Эрдэнэ боксын спортоос төрөн гарч байгаа 16 дахь гавьяат болж байна
Эх сурвалж: TV5 TB