Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Эмоушн-ынхон унаган нээрээ `Ситара` болгон өөрчилж, сая л нэг уран бүтээлийнхээ ажилд орж буйд баярлах нэг нь байхад бас баахан гоочлох хэсэг ч байна. Учир нь нэг л их доргиочихдог, бутраачихдаг мундаг амьтад аятай л ум хумгүй харийг зорьсон тэд хааяа нэг Монгол руугаа сурагаа дайхдаа Нэг л мундаг студи продакшнтай гэрээ хийсэн барьсан мэтээр ярьцгаадаг байлаа. Гэвч үнэн хэрэгтээ бусдынхаа л жишгээр сурч мэдэж гавьсан юмгүй хар бор ажлаа ч хийхдээ хийж, өөр хоорондоо л дуулахдаа дуулж явсаар өнөөдрийн өдрийг хүрээнд байгаа бололтой юм. Харин сүүлийн үед арай л хөдөлгөөнд орж байгаа тэд ядаж нутаг нугынхандаа хүргэчих ганц хоёр дуутай болохоор гүрийж явна. Ойрын эх сурвалжийн хэлж буйгаар бол тэд хамтлагийнхаа хувьд бараг л сүүлийн уран бүтээлээ хийх гэж байгаа гэнэ. Учир нь хэн хэн нь цаашдынхаа зам мөрөө хөөхөөр шийдсэн ба гавьж шалихгүй хэрнээ бүхэл бүтэн хамтлагийн нэр нүүрийг үүрч явах хүнд ачаанаас салахаар яарч байгаа гэнэ. Тиймээс ч тэдний гаргаж байгаа уран бүтээл нь `Эмоушн`-ы байгуулагдсан цаг хугацаа, төдийгөөс өдийг хүртэлх бүх л зүйлийг илтгэн харуулах бөгөөд шинэхэн гаргах гэж байгаа клипэндээ Сарнай, Сүндэрээ, Болороо гурвын бага настай адилхан төрх, царайтай 13,14 насны охидыг тоглуулахаар эрэл болж байгаа юм байна.
Эх сурвалж: Монголын нэг өдөр