Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголын улс малдаа нялуун гэж жигтэйхэн. Хүнээсээ ч илүү хайрладаг ямааг 15 тэрбумаар эрхлүүлж, Монголын ард түмний гайхшилийг барсан. Энэ мэтчилэн ямар ч ашигггүй өчнөөн тэр бумыг гарын салаагаар урсгахдаа огтхон ч хотойдоггүй. Одоо бас болоогүй малын чихэнд ээмэг зүүж 40 тэрбум төгрөгийг талын нэг тараах гэнэ. Монгол улс өнөөдрийн байдлаар 42 сая мал толуулсан. Нэг малд 1000 төгрөгийн алсын дохиололттой ээмэг зүүвэл доод тал нь 40 тэрбум хэрэгтэй. Ийм унацтай бизнесийг санаачлагч З.Энхболд гишүүний ярьж байгаагаар бол энэхүү ид шидтэй ээмэг нь малын хулгайгаас сэргийлэх гэнэ. Малынхаа чихэнд `Үнэт эдлэл` зүүчихээд малчид маань гэрээсээ гаралгүй ясаа амраах бололтойдог. Ухаандаа чихэнд нь зүүсэн ээмэг малчдад чимээ өгч, гэртээ интернэтээр малаа хариулж суух цаг ирэв. Сэрэхгүй бол сайхан зүүд. Хотонд нь хонийг нь 3 минутанд л янзалчихдаг шуурхай хулгайчид олширсон цагт ээмгийг нь чихтэй нь хамт огтолж шидчихээд хотоор нь хонийг нь туугаад явах нь манайхны сэргэлэн хулгайчидад бол алга урвуулахын адил амар хялбар ажил. Иймэрхүү үнэмшил муутай `сансарын` бизнес Монголын улс төрд цэцэглэж З.Энхболд гишүүн түрлэг нэгийг нэмэв
Эх сурвалж: Монголын нэг өдөр