Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Вашингтон /Итар-Тасс/, АНУ-ын төрийн департамент хувийн аюулгүй байдалдаа аль болох илүү нухацтай хандахыг ойрын үед Энэтхэгт очихоор төлөвлөж буй эх орон нэгтнүүддээ зөвлөжээ. “Энэтхэгт террор үйлдэх аюул тун их байгааг” мягмар гарагт тараасан сануулгад дурдсан байна. Ялангуяа “энэ баярын өдрүүдэд болон нэгдүгээр сарын 26-нд Энэтхэгт тэмдэглэдэг бүгд найрамдах улсын өдрийг хүртэл” аюулгүй байдлаа хангах зохих арга хэмжээ авах шаардлагатайг баримт бичигт тэмдэглэжээ. 11 дүгээр сард Мумбаи хотод террорын халдлага үйлдсэнээр 170 хүн, түүний дотор зургаан америк хүн амь үрэгдэж, “АНУ-ын иргэд хамгийн их очдог” объектуудад цохилт өгсөн билээ.
“Өрнөдийн орнуудын оршин суугчдын дунд их нэртэй газрууд, түүний дотор томхон хот, аялал жуулчлалын нутгууд бас халдлагад өртөж магадгүй” гэж Төрийн департамент онцлон тэмдэглэсэн байна. Пакистан, Энэтхэгийн улс төрийн харилцаа улам түгшүүртэй болж байгааг Төрийн департамент тэмдэглээд, “энэ нь хил орчмын нутагт очихыг эрсдэлтэй болгож байна” гэж дурджээ. Энэхүү сэрэмжлүүлэг 2009 оны нэгдүгээр сарын 31 хүртэл үйлчилнэ гэж АНУ-ын Төрийн департамент дурьдсан байна
Эх сурвалж: МОНЦАМЭ